МУБИС-ийн оюутан Э.Хулан шатрын дэлхийн аваргаас 2 дахь медалиа хүртлээ


МУБИС-ийн УБТС-ийн оюутан Э.ХУЛАН Итали улсын Сполето хотноо 4-сарын 1-8-ны өдрүүдэд зохиогдсон “2017 ОНЫ СОНИРХОГЧДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ" шатрын тэмцээнээс МӨНГӨН медаль хүртлээ.

Тэрээр өмнөх жил уг тэмцээнд оролцон Аваргын титмийг хүртэж байсан билээ. Ингээд Шатрын ОУ-ын ФИДЭ мастер Э.Хуландаа  тус тэмцээнээс 2 жил дараалан медаль авч эх орныхоо болон МУБИС-ийнхаа нэрийг өндөрт өргөж яваад МУБИС-ийн нийт хамт олон, монголчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж, сурлага, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Э.Хулан нь саяхан болж өндөрлөсөн Шатрын насанд хүрэгчдийн УАШТ-нд амжилттай оролцон шилдэг 11 шатарчны нэгээр шалгарсан ба МУБИС-ийнхаа Оюутны шатрын клубыг ахлан сурч байгаа манай шилдэг оюутны нэг юм. 

Т.Дуламрагчаа