Ховд их сургуультай хамтран ажиллана


Өнөөдөр МУБИС Ховд их сургуультай хамтран ажиллахаар хамтын ажиллагааны гэрээ байгуулж, захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, Ховд их сургуулийн захирал доктор Б.Нямдорж нар гэрээнд гарын үсэг зуралцав. Ийнхүү талууд Эрдэм шинжилгээ, сургалт, нийгмийн үйлчилгээг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх олон чиглэлээр хамтран ажиллах боллоо. Тухайлбал, Эдийн засаг, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд чиглэгдсэн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, инновацийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлж зохион байгуулах; Бүс нутагт хамтарсан экспедиц зохион байгуулах; бага хурал, симпиозум, зөвлөгөөн, семинар зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгуулах, Эрдэм шинжилгээний талаар хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, хоёр талын эрдэмтэд судлаачдыг оролцуулан суурь болон хавсарга судалгааны төсөл боловсруулж, хэрэгжүүлэх; Эрдэм шинжилгээний ном, сэтгүүл солилцох, эрдэм шинжилгээний бүтээл хамтран хэвлүүлэх; Багш, оюутан солилцож сургалт, эрдэм шинжилгээний ажлын туршлага харилцан солилцох; Профессор багш, залуу судлаачдын эрдэм судлалын чадавхийг нэмэгдүүлэх, тодорхой чиглэлээр судлаач хамтран бэлтгэх, Хамтарсан хөтөлбөр нээх, хөтөлбөрийн дотоодын болон олон улсын магадлан итгэмжлэлийн чиглэлээр харилцан туршлага солилцох; тодорхой чиглэлүүдээр эрдэмтдийг урьж лекц уншуулах; багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалт, бусад үйл ажиллагааг хамтран зохион байгуулах; Сургалт, аргазүйн ном, сурах бичиг солилцох; Зайны сургалтын төвөөр дамжуулан бүх түвшний онлайн сургалт, бусад үйл ажиллагааг хамтран зохион байгуулах; Оюутны фестиваль, спорт, урлагийн арга хэмжээ, аялал, уулзалт, өдөрлөг зохион байгуулах гэх зэрэг өргөн хэмжээний мэдээлэл солилцон хамтран ажиллахаар тохиролцлоо. Талуудыг гарын үсэг зурах үед МУБИС-ийн дэд захирал дэд проф. Х.Тамир, проф. Д.Наранцэцэг нар байлцав. Ингээд Үндэсний болоод бүс нутгийн хэмжээнд багшлах боловсон хүчнийг бэлтгэж ирсэн ууган 2 их сургуулийн цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Т.Дуламрагчаа