Хөлбөмбөгчин оюутан Т.Энхжин


МУБИС-д олон авьяаслаг оюутан суралцдаг. Тэдний нэг нь БоСС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын /ТХБ/ багшийн 1-р дамжааны оюутан Т.Энхжин юм. Тэрээр Хөл бөмбөгийн "Хад" клубын тамирчин бөгөөд саяхан болсон 2018 оны эмэгтэйчүүдийн футзалын УАШТ-нээс МӨНГӨН медалын эзэн болсон байна. Т.Энхжин 2017 онд ЧД-ийн 57-р ЕБС-ийг төгссөн бөгөөд Хөлбөмбөгийг спортоор 4-р ангиасаа эхэлж хичээллэжээ. Түүний амжилт жилээс жилд өссөөр яваа нь бахархалтай. Тухайлбал, хөл бөмбөгийн спортоор хичээллэсэн цагаасаа хойш өнөөдрийн байдлаар УАШТ-нээс 10 гаруй медаль хүртжээ. 2017 онд гэхэд ОУ-ын Хүүхдийн хөлбөмбөгийн АШТ-нээс Мөнгөн медаль, Эмэгтэйчүүдийн Улсын АШТ-нээс аваргын АЛТАН МЕДАЛЬ-ийг хүртсэн байна. Ингээд МУБИС-ийн оюутан, Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Т.Энхжиндээ сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Т.Дуламрагчаа