Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падронд НХУС-ийн ХҮНДЭТ ДОКТОР цол хүртээв


МУБИС-ийн НХУС-иас Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падронд НХУС-ийн ХҮНДЭТ ДОКТОР цол олгох ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Орчин цагийн Испани хэлт утга зохиолын содон төлөөлөгч, дэлхийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падрон /JUSTO JORGE PADRON/-д Дэлхий дахины утга зохиол яруу найргийн өв соёлд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж НХУС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр НХУС-ийн ХҮНДЭТ ДОКТОР цол хүртээснийг МУБИС-ийн удирдлагууд, утга зохиол, түүх  судлаач эрдэмтэн багш нарынхаа хамт өргөмжлөл, медиалоны хамт өнөөдөр гардуулан өгч талархал дэвшүүлэн, сайн сайхныг хүсэв. Ёслолын арга хэмжэээнд МУБИС-ийн захирал проф. Д.Мөнхжаргал, дэд захирал дэд проф. Х.Тамир, ЭША-ны дарга доктор Я.Шийлэгмаа, НХУС-ийн захирал проф. Ж.Батбаатар, МУБИС-ийн НХУС-ийн төгсөгч Чингис хаан одонт, нэрт яруу найрагч, МУСГЗ Г.Мэнд-Ооёо, НХУС-ийн Утга зохиол, сэтгүүлзүйн тэнхмийн эрхлэгч проф. С.Энхбаяр нар болон эрдэмтэн багш нар байлцав.  Испанийн нэрт яруу найрагч Хусто Хорхе Падроны анхны танилцсан Монгол хүн нь МУСГЗ Г.Мэнд-Ооёо гуай байсан бөгөөд танилцсан цагаасаа хойш хоёр орныхоо зохиол бүтээлийг солилцож, харилцан эх хэлээрээ орчуулан ард түмэндээ түгээн дэлгэрүүлж иржээ. Тэрээр МУБИС-ийн Хүндэт доктор цол хүртсэндээ туйлын талархаж байгаагаа хэлж, нэр хүндийг өндөрт өргөж явахаа илэрхийлсэн юм. Яруу найраг нь хэлээр бүтээдэг зохиомж, бүтээлч үйл ажиллагаа юм хэмээн яруу найрагийн тухай тэмдэглэн хэлэв. Түүний дэлхий даяар алдаршсан “Тамын тойрог” ном монгол хэлнээ орчуулагдан уншигчдын гар дээр очжээ. Хуста Хорхе Падроны яруу найргийг дэлхийн 60 гаруй оронд 45 хэл дээр орчуулж дэлхийн 5 тивээс шагнал хүртсэн Испанийн орчин цагийн цорын ганц яруу найрагч ажээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй утга зохиолын 70 гаруй шагналыг хүртсэн байна. Ингээд  НХУС-ийн ХҮНДЭТ ДОКТОР Хусто Хорхе Падрон танд эрүүл энх, сайн сайхныг МУБИС-ийн нийт хамт олны өмнөөс хүсэн ерөөе.