Сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх сургалт зохиолоо


МУБИС-ийн ажилтан, албан хаагчдын сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх зорилго бүхийн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх энэ удаагийн сургалтыг “Гэр бүлийн харилцаа” сэдвээр Боловсрол судлалын сургуулийн “Сэтгэл зүйн үйлчилгээний төв”-ийн Сэтгэл судлаач А.Баярхүү лекц уншлаа. Тус сургалт 2018 оны 11 дүгээр сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулагдаж сургалтанд МУБИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудын ажилтан, ажилчид идэвхитэй оролцлоо. Сургалтын агуулга нь  Гэр бүлийн үнэ цэнэ, хандлага, Гэр бүлийн орчны хүүхдэд үзүүлэх нөлөөлөл, хандлага зэрэг асуудлыг багтаасан сургалт юм. Сургалт нь 
• Гэр бүлийн үнэт зүйл, Гэр бүлийн харилцаа сэдвээр- лекц
• Өөрийгөө удирдах чадвараа дээшлүүлэх сэдвээр- дасгал  гэсэн 2 үндсэн бүтцээр зохион байгуулагдсан юм. Цаашид энэ сургалт дээр тулгуурласан  сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг зохион байгуулах бөгөөд үүнийг  МУБИС-ийн  Ажилтан, албан хаагчдад  сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх хэлбэрээр зохион байгуулах юм. Ийнхүү “Зөвлөе, Дэмжье, Хамтаръя” өдөрлөгийн хүрээнд сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх сургалтыг Дотоод ажлын алба БоСС-ийн “Сэтгэл зүйн үйлчилгээний төв”-тэй хамтран  амжилттай зохион байгуулав.