Польш Улсын Вроцлав хотын Дүрслэх урлаг, Дизайны академид мэргэжил дээшлүүлэв


ДУТС-ийн Сургалтын диспетчер багш Г.Эрдэнэтулга  Польш Улсын Вроцлав хотын Дүрслэх урлаг, Дизайны академид мэргэжил дээшлүүлсэн тайлан үзэсгэлэнгээ ДУТС-ийнхаа “ART XXI” галерейд хамт олондоо танилцууллаа. Тэрээр МУБИС болон Польш Улсын Вроцлав хотын Дүрслэх урлаг, Дизайны академи хоорондох хамтран ажиллах гэрээний дагуу 6 сарын хугацаанд тус академийн Дизайны тэнхимд ажиллахдаа сурч мэдсэн болон хийж бүтээсэн, мөн хамтарч ажилласан тайлангаа болон Вроцлав хотод байхдаа 2 удаа зохион байгуулсан өөрийн уран бүтээлийн “Абстракт” чиглэлээр бүтээсэн 23 ширхэг уран зургаас бүрдсэн бие даасан үзэсгэлэнгээ мөн багш нар, оюутнууддаа дэлгэн толилуулав. Энэхүү үзэсгэлэн 10-р сарын 20-27 хүртэл танилцуулагдах юм байна.  Тэрээр Вроцлав хотын Дүрслэх урлаг, Дизайны академид мэргэжил дээшлүүлэх хугацаандаа: проф. Ян Кукува “Tools and Work Environment Design”, (Доктор хаб).  Мечислав Пирог,  (Ph.D) Марта Пвонка нарын удирддаг “Visual Communication Design”   зэрэг урланд бакалаврын 1-3, магистрын 1-2 курсийн оюутнуудтай хамтран ажиллаж,  туршлага судлахын зэрэгцээ тус академийн сургалтын үйл ажиллагаатай танилцан академийн дараах ажлуудад оролцсон байна.
Үүнд:
- ДУДА-Дизайны тэнхимийн Герман улсад зохион байгуулсан “3D” үзэсгэлэн, элсэлт, төгсөлтийн шалгалтууд, Дизайны хээрийн дадлага зэрэг ажлуудад оролцжээ.
- Мөн дараах ажлуудыг бүтээлчээр гүйцэтгэсэн байна. Үүнд:
- “Visual Communication Design” болон  “Tools and Work Environment Design”-урланд явагдах хичээл, төслүүдийн явцыг харуулсан богино хэмжээний кино. 
- Польш улсын Дүрслэх урлагийн академиудын дизайны тэнхимүүдийн хамтарсан хээрийн дадлагыг харуулсан богино хэмжээний кино. 
 
- Польш улсын дизайны төрлөөр суралцдаг оюутнуудыг шилдэг бүтээлүүдийн цахим үзүүлэн
 
- (Tools and Work Environment Design) буюу багаж болон ажиллах орчны дизайны урланд хамрагдсанаар тухайн урлангийн багш оюутнуудын сургалтын орчин дахь харилцаа, сургалт зохион байгуулах бүхий л үйл явцтай танилцжээ.
 
- Проф. Ян Кукувагийн удирдсан оюутнуудын төслийн ажлыг эхлэлээс төгсгөл хүртэлх явцад ажиглалт хийн тэмдэглэл хөтөлжээ. Мөн зарим нэр бүхий ажилд өөрийн саналыг оруулах зэрэг зохион бүтээх үйл явцад нь хамтран оролцсон байна.  
 
- Бакалаврын 1-3 анги, Магистрын ангийн диплом, төгсөлтийн ажлуудад ажиглалт хийх явцдаа багш нарын заах аргад түлхүү анхаарал хандуулан ДУТС-ийн дизайны тэнхимийн багш нар болон ДУДАкадемийн Дизайны тэнхимийн багш нарын дадлага хичээл заах аргын харьцуулсан судалгаа хийх санаа төрж дээрхийн ажлын онолын хэсгийг судлах ажлыг эхлүүлжээ. 
Мэргэжил дээшлүүлэх явц дахь бүтээлч ажлууд: 
- Тус урлангийн оюутнууд бренд бүүк, сав баглаа боодол, хэвлэлийн дизайны төслүүд дээр түлхүү ажилласан бөгөөд дээрх 2 сургуулийн дизайнер багш нарын “Грид систем хэрэглээний харьцуулалт судалгааг мөн эхлүүлсэн.
 
• “Visual Communication Design” болон  “Tools and Work Environment Design”-урланд явагдах хичээл, төслүүдийн явцыг харуулсан богино хэмжээний кино. /2/
• Польш улсын дүрслэх урлагийн академуудын дизайны тэнхимүүдийн хамтарсан хээрийн дадлагыг харуулсан богино хэмжээний кино. /1/
• Польш улсын дизайны төрлөөр суралцдаг оюутнуудыг шилдэг бүтээлүүдийн цахим үзүүлэн /4/
• 23 бүтээлээс бүрдсэн бие даасан үзэсгэлэнг 2 удаа зохион байгуулав.
 
Ийнхүү Польш Улсын Вроцлав хотын Дүрслэх урлаг, Дизайны академид мэргэжил дээшлүүлсэн явцад дараах шинэ санаа төрснөө залуу судлаач багш маань хамт олонгтойгоо хуваалцсан юм. Тухайлбал, 
 
• АВЬЯАСЛАГ ЗАЛУУ НАС нээлттэй өдөрлөг зохион байгуулах
• ДИЗАЙН БА ҮЙЛДВЭРЛЭЛ Дизайны ангийн оюутнуудын шилдэг бүтээлүүдийг үйлдвэрлэгчдэд танилцуулах, хамтран ажиллах зэрэг. 
 
Тэрээр мэргэжил дээшлүүлэн суралцах боломж олгосон ДУТС-ийн захиргаа, Дизайны тэнхимийн хамт олонд талархлаа илэрхийлэв. Амжилт хүсье Г.Эрдэнэтулга багшдаа.