Оны шилдэгүүдээ тодруулж, урамшуулав


Шинэ оны босгон дээр уламжлал ёсоор МУБИС-ийн 2018 ОНЫ ШИЛДЭГҮҮД тодорч захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах дэд захирал дэд проф. Х.Тамир, проф. Ц.Бурмаа, Б.Сүхболд нарын хамт улиран одож буй 2018 онд нийт хамт олноо манлайлан ажлын өндөр амжилт гаргасан удирдах ажилтан, албаны дарга, ажилтнууддаа тодруулан шагнан урамшуулж баяр хүргэв. 
МУБИС-ийн Захиргаа, аж ахуйн 2018 оны ШИЛДЭГҮҮД:
“2018 ОНЫ ШИЛДЭГ МЕНЕЖЕР”- ээр НХУС-ийн захирал доктор, профессор Ж.Батбаатар,
“2018 ОНЫ ШИЛДЭГ АЖИЛТАН”- аар Мэдээллийн технологи, зайн сургалтын албаны дарга доктор, дэд профессор Л.Мөнхтуяа, 
“2018 ОНЫ ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ”- аар МУБИС-ийн харьяа ЕБС-ийн захирал доктор, дэд профессор М.Мөнхбаатар,
“2018 ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”- аар :
- Сургалт хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны мэргэжилтэн Ө.Цасчихэр,
- Санхүүгийн албаны ахлах ня-бо Г.Уянга
- Эрдэм шинжилгээ, инновацийн албаны ахлах номын санч М.Хандармаа,
- Нийтлэг үйлчилгээний албаны зохион байгуулагч Д.Оюунтуяа нар тус тодорлоо. 
Мөн олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтан, албан хаагчид маань МУ-ын Засгийн газрын шагналаар шагнагдав. Үүнд:
- Сангийн яамны САНХҮҮ БАНКНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдэгээр Багшийн сургуулийн ня-бо М.Наранцацралт
- Сангийн яамны жуур бичгээр Боловсрол судлалын сургуулийн нярав Я.Лхамжав
- БСШУСЯ-ны Жуух бичгээр Нийтлэг үйлчилгээний албаны инженер Л.Чимэдлхам нар тус тус шагнагдлаа.
 
Ингээд айлчлан ирсэн 2019 оноо ажлын өндөр амжилт бүтээлээр угтан шагнал хүртсэн бүх хамт олондоо баяр хүргэж, ажлын улам их амжилтыг ерөөж Шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.