ДУТС-ийн Оюутны "СУРГАЛТ-2019" үзэсгэлэн гарав


МУБИС-ийн Дүрслэх Урлаг Технологийн Сургуулийн Дүрслэх Урлаг, Технологи, Дизайн зураг зүйн 3 тэнхмийн оюутнуудын хамтарсан "СУРГАЛТ-2019" үзэсгэлэн 2019 оны 5-р сарын 24-ны өдөр "Q АРТ ГАЛЕРЕЙ"-д амжилттай зохион байгуулагдлаа. 
Тус үзэсгэлэнд ДУТС-ийн Дүрслэх урлагийн багш, Дизайн -зурагзүйн багш , Дизайн технологийн багш, График дизайн, Хувцас дизайны болон Дизайны (2+2) ангийн гадаад оюутнууд, Магистрын ангийн Өвлийн болон Хаврын төгсөлтийн мэргэжлийн ангийн оюутнуудын дараах нэр төрлийн олон бүтээлүүд дэлгэгдэн тавигдсан нь онцлох томоохон арга хэмжээ болов. Үүнд: 
Тосон болон Усан будгаар хийсэн уран зураг,
Уран баримал, 
Компьютерийн 3D орчинд хийж хэвлэсэн джитал уран баримал,
Компьютерээр зурсан джитал арт, 
Монгол зураг,
Бар зураг,
Металл утсаар хийсэн бүтээл, 
Уран барилгын макет,
Хувцас дизайн, 
Уран хатгамал, 
Нисэх загвар, 
Усан загвар, 
Зураасан зураг,
Зураг зүйн хичээлийн биет загвар макет зэрэг маш баялаг олон төрлийн бүтээлүүдээ дэлгэн тавьжээ. Энэ хичээлийн жилд ДУТС-ийн 2015 онд шинээр элсэлт авсан "Хувцас дизайн"-ы анги, 2017 онд Хөх хотын Багшийн их сургуулийн харьяа 2+2 хөтөлбөрийн ангиудын анхны төгсөлт болж байгаа нь мөн онцлог байлаа. Тус үзэсгэлэн нь “Цаашид улам өргөжин тэлж Олон улсын түвшинтэй хөл нийлэн явах урлагийн урсгал чиглэлийг оруулсан баялаг бүтээлүүдийг тавих эхлэл нь тавигдаж байна” хэмээн мэргэжлийн эрдэмтэн багш нар нь үнэлэн дүгнэж, төгсөгч нартаа сэтгэл хангалуун байгаа илэрхийлж байв. Үзэсгэлэнгийн арга хэмжээнд ДУТС-ийн захирал доктор, дэд проф. А.Энхмаа, Технологийн тэнхмийн эрхлэгч доктор, дэд проф. Д.Сэрээтэрдорж, Дизайн зураг зүйн тэнхмийн эрхлэгч доктор, дэд проф. Р.Гоцбаяр, Дүрслэх урлагийн тэнхмийн эрхлэгч доктор А,Ариунболд нар тэнхимийн эрдэмтэн багш нар, оюутнууд, эцэг эхчүүд, сонирхогчдын хамт оролцон талархлын үг хэлж, амжилт хүсэн бүтээлүүдийг үзэж сонирхсон юм . Ингээд ДУТС-ийн бүх төгсөгч нартаа болон эрдэмтэн багш нартаа баяр хүргэж, сайн сайхныг ерөөн амжилт хүсье.