“ОРОС ХЭЛНИЙ 7 ХОНОГ” амжилттай болж өндөрлөлөө


ОХУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 96 жилийн ойд зориулсан Орос-Монголын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд МУБИС-ийн НХУС-ийн Орос хэлний тэнхимээс уламжлалт “Орос хэлний 7 хоног”-ийн үйл ажиллагааг 2017 оны 10 дугаар сарын 16-20-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү баярын арга хэмжээний үеэр “Орос хэлэнд хэн сайн орчуулах вэ?”, “А.С.Пушкин, С.Есенин нарын шүлгийг хэн уран яруу унших вэ?”, “Орос дуу хэн сайн дуулах вэ?”, Орос хэл, орос орон судлалын сэдэвт “АХА” зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулж, тус сургуулийн оюутан залуус мэргэжил, курс үл харгалзан авъяас чадвар, мэдлэг оюунаа сорилоо. 

“Орос хэлэнд хэн сайн орчуулах вэ?” уралдааны
 1-р байрыг ОХБ-4-р ангийн оюутан Б.Эрдэнэбат, 
2-р байрыг ОХБ-4-р ангийн оюутан С.Жанаргүл, 
3-р байрыг ОХБ-2-р ангийн оюутан Б.Лувсанцэрэн; 

“А.С.Пушкин, С.Есенин нарын шүлгийг хэн уран яруу унших вэ?” тэмцээний 
1-р байрыг ОХБ-3-р ангийн оюутан Э.Нуркен, 
2-р байрыг ОХБ-2-р ангийн оюутан Г.Ганзориг, Б.Чимэдцэеэ, 
3-р байрыг ОХБ-3-р ангийн оюутан С.Гантөгс, 
Тусгай байрт ОХБ-4-р ангийн оюутан Б.Эрдэнэбат, мөн ангийн оюутан М.Назым, ОХБ-2-р ангийн оюутан Б.Лувсанцэрэн; 

“Орос дуу хэн сайн дуулах вэ? Уралдааны
 1-р байрыг ОХБ-3-р ангийн оюутан Э.Нуркен, 
2-р байрыг МХУЗ-1-р ангийн оюутан Г.Хулан, 
3-р байрыг ОХБ-2,3-р ангийн оюутан О.Үйтүмэн, Ц.Ууганжаргал,
Тусгай байрыг ОХБ-3-р ангийн оюутан Д.Ган-Очир, ГЗ-3-р ангийн оюутан Д.Мөнгөнцэцэг, МХУЗ-3-р ангийн оюутан Ц.Наранжаргал нар; 

“Орос хэл, орос орон судлалын сэдэвт “АХА” тэмцээний
 1-р байрыг ОХБ-2-р ангийн оюутан Б.Лувсанцэрэн, 
2-р байрыг ОХБ-4-р ангийн оюутан Б.Акмаржан, 
3-р байрыг ОХБ-3-р ангийн оюутан Д.Билэгдэмбэрэл нар тус тус эзэлж, диплом, мөнгөн шагналын эзэд боллоо. 

“Орос хэлний 7 хоног” баярын үйл ажиллагааны хаалтын арга хэмжээг Орос хэлний тэнхимийн эрхлэгч дэд профессор Ш.Цолмон ёслол төгөлдөр нээж, зочид, оролцогчдод хандан дэлгэрэнгүй үг хэллээ. Тус арга хэмжээнд МУБИС-ийн НХУС-ийн Хөтөлбөрийн албаны дарга Г.Агиймаа, Орос хэлний тэнхимийн бүх эрдэмтэн багш, оюутан оролцож, уралдаанд амжилт гаргасан оюутнуудад шагнал гардуулан баяр хүргэлээ.

Хаалтын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн, оролцсон, уралдаанд шагналт байр эзэлсэн бүх оюутан, багш нар, зочиддоо чин сэтгэлийн гүнээс халуун талархлаа илэрхийлж байна. Та бүхний хийж бүтээх их үйлсэд цаашдын улам их амжилтыг хүсэн ерөөе! 

ОРОС ХЭЛНИЙ ТЭНХИМ