Мэргэжлийн магистрын хөтөлбөрийн сургалтын бүртгэл эхэллээ


Мэргэжлийн магистрын бүртгэл: /Зуны улирлын элсэлт/
- Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.surgalt.mn хаягаар бүртгэнэ.

- Зуны улирлын мэргэжлийн магистрын сургалтын бүртгэл:

2018 оны 05 сарын 24 –ээс 2018 оны 6-р сарын 6 хүртэл явагдана.

Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
- Хичээллэх хугацаа: 2018 оны 06 сарын 18-өөс 2018 оны 6 сарын 30

Та бүртгүүлэхдээ сургалтын хэлбэр хэсэгт мэргэжлийн магистрыг сонгож бүртгүүлнэ үү!
Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
- Бакалаврын дипломын голч дүн 2,7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ
- Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна.
- Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
• Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь
• Бакалаврын диплом, хавсралтын хамт
• Бүртгэлийн хураамжийн 15000 төгрөг төлсөн баримт /ХААН банк 5031749242 код 19/

Бүртгүүлэгчдийн анхааралд: 
• Онлайн бүртгэл дууссаны дараа бүртгүүлсэн цахим хаягаар сургалтын талаарх мэдээллийг хүргүүлнэ.

Холбоо барих утас: 311547