Хэлний бус ангийн оюутнуудын дунд Англи хэлний Олимпиад болов


НХУС-ийн Гадаад хэлний төвөөс  хэлний бус ангийн оюутнуудын дунд Англи хэлний Олимпиадыг 2017 оны 4-р сарын 14-нд амжилттай зохион байгуулж өндөрлүүллээ.

МУБИС-ийн оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтран суралцах, хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой Англи хэлний Олимпиадыг хэлний бус ангийн оюутнуудын дунд анх удаа  НХУС-ийн Гадаад Хэлний Төвийн багш Д.Насанханд, Г.Чулуун-Эрдэнэ, Д. Даваасүрэн, Ц. Сарангэрэл нар санаачилж хамтран ийнхүү зохион байгуулав.

Англи хэлний E-2 хичээл судалж буй МУБИС-ийн МБУС, НХУС, УБТС, Багшийн сургууль, БОСС, СӨБС–ийн 1500 гаруй оюутнаас  шалгарсан 210 гаруй шилдэг оюутан оролцож, англи хэлний мэдлэгээ сорьсон юм.

Олимпиад амжилттай явагдаж 
1-р байрыг НХУС-ийн ГХБ-1 ангийн оюутан Б. Сумъяабазар,
2-р байрыг НХУС-ийн ХХБ-1 ангийн оюутан  Д.Дэжээ,
3-р байрыг УБТС-ийн ГД-2 ангийн оюутан Г. Урантөгс нар тус тус эзэлж , бусдыгаа  манлайлан  өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнууллаа. 
Мөн оюутнуудын дунд зохиогдсон асуулт, хариултын тэмцээнд шилдэг 7 оюутан амжилттай оролцож тусгай шагналын эздээр тодорсон бөгөөд Ш.Тунгалаг багшийн ангийн оюутнууд ая дуу өргөж олимпиадад өнгө нэмэв.

Анх удаа зохион явагдаж байгаа Англи хэлний Олимпиадыг дэмжиж ажилласан НХУС-ийн захирал док.проф Ж. Батбаатар, ГХТ-ийн эрхлэгч Г.Агиймаа, олимпиадад  идэвхитэй оролцсон нэр бүхий  ГХТ-ийн багш  нарт талархсанаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.