Олон улсын “Dartfish” байгууллагааас сургалт зохион байгуулав


“Спортын сургалт дасгалжуулалтанд дартфиш (DARTFISH) системийг нэвтрүүлэх” сургалт семинарыг МУБИС-ийн БТС, Олон улсын “Dartfish” байгууллагатай хамтран 9-р сарын 30 -наас 10-р сарын 8 хүртэл амжилттай зохион байгуулав. Сургалтыг “Dartfish” олон улсын байгууллагын Ойрхи Дорнод, Азийн бүсийн Бизнесийн хөгжил хариуцсан захирал Мун Сук Чун, “Dartfish” -ийн техникийн зөвлөгч Эди Чан нар удирдан явуулж судалгаа-сургалтын лиценз бүхий программуудыг суулган өгч сургагч багш нарыг бэлтгэлээ. Энэхүү программ нь спорт, дасгалжуулалтын үе дэх техникийн гүйцэтгэлд болон тэмцээний үеийн тактик, техникт дүн шинжилгээ хийдэг ОУ-ын стандарт бүхий чухал систем ажээ. Сургалт семинарт МУБИС-ийн БТС-ийн багш нар болон БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын мэргэжилтнүүд , МУ-ын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид хамрагдсан нь онцлог байв. Өнгөрсөн 7 хоногт “Dartfish” системийг Монголд нэвтрүүлэхээр БСШУСЯ-ны  захиалгаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, МУБИС, “Dartfish” олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Т.Дуламрагчаа