МУБИС-д Орон нутгаас элсэгчдийн анхааралд


Орон нутгаас МУБИС-д Элсэгчдийг

2019 оны 06-р сарын 24-өөс тухайн орон нутагт МИДСК, Боловсрол, Соёл, Урлагийн газар болон элсэлт зохион байгуулагдаж байгаа сургууль дээр бүртгэнэ.

2019 оны 06-р сарын 25-аас тухайн орон нутагт Ур чадварын шалгалт явагдана.

2019 оны 06-р сарын 26-аас тухайн орон нутагт Хуваарь сонголт хийгдэнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: http://burtgel.msue.edu.mn/  сайтаас авна уу.

Лавлах утас: 976-11-311764, 311547

 

МУБИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн элсэгчдийн

Ур чадварын шалгалтад бэлтгэж ирэх зүйлс

Шалгалтын нэр

Элсүүлэх бүрэлдэхүүний сургууль, хөтөлбөр

Бэлтгэж ирэх зүйл

1

Эрэгтэй технологи

ДҮРСЛЭХ УРЛАГ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ             

 Багш, урлагийн боловсрол хөтөлбөрөөр
Дизайн технологийн багш

Бичгийн хэрэгсэл /харандаа, бал, баллуур г.м/

2

Эмэгтэй технологи

1. 20х20 см хэмжээтэй цулгуй өнгийн хөвөн даавуу
2. 20х20 см наалтын материал
3. Хатгамлын утас /3-4 өнгийн/, зүү 
4. Материал дээр зураг буулгах багаж хэрэгсэл

3

Хар зураг

 

ДҮРСЛЭХ УРЛАГ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ 

Багш, урлагийн боловсрол хөтөлбөрөөр
Дүрслэх урлагийн багш
Зуран зүй дизайны багш
График дизайн
Хувцасны дизайн


А4 хэмжээтэй планшет, А4, А3 хэмжээтэй ватум цаас тус бүр 1 ширхэг, зургийн багаж хэрэгсэл /усан будаг, гуашь, пастель, бийр, зөөлөн балын харандаа, баллуур гэх мэт/

4

Биеийн тамир

 

БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛЬ     

Багш, Биеийн тамир боловсрол хөтөлбөрөөр
Биеийн тамирын багш, Биеийн тамирын арга зүйч, Спортын дасгалжуулагч, Спортын дасгалжуулагч /хөл бөмбөгийн/

Кет, пүүз, бэлтгэлийн хувцастай бэлтгэл ханган ирэх

5

Хөгжмийн /урлагийн/

Багш, урлагийн боловсрол хөтөлбөрөөр

Хөгжмийн багш-БАГШИЙН СУРГУУЛЬ, Цэцэрлэгийн хөгжмийн багш-СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

1. Ноотны дэвтэр
2. Бал, балын харандаа, баллуур, харандаа үзүүрлэгч