Анх удаа 2 хөтөлбөрөө Олон улсад магадлан итгэмжлүүллээ


МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн доктор, дэд проф. О.Алтангоо захиралтай хамт олонд “Математикийн багш”, “Мэдээлэлзүйн багш” бэлтгэх хөтөлбөрүүдээ ХБНГУ-ын Олон улсын ASIIN байгууллагаар амжилттай магадлан итгэмжлүүлж, гэрчилгээгээ хүлээн авсанд МУБИС-ийн нийт хамт олон болон мянга мянган багш нар, төгсөгчдийнхөө өмнөөс гүн талархал илэрхийлж, баяр хүргэе. Олон улсын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын үеэр МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, БСШУСЯ-ны ОУ-ын төсөл хөтөлбөр, гадаад харилцааны албаны дарга Т.Ууганбаяр, Дээд боловсролын бодлогын мэргэжилтэн Т.Янжмаа нар гардуулан өгч баяр хүргэсэн юм. 
Энэ үйл явдал нь үе үеийн түүхийг бүтээлцэж, эх орондоо тус мэргэжлийн багшлах боловсон хүчинг бэлтгэж ирсэн ахмад эрдэмтэн багш нарынхаа үйл хэргийг түүчээлэн авч яваа багш нарын хүч хөдөлмөр төдийгүй сүүлийн жилүүдэд хийгдэж буй МУБИС-ийн ХӨТӨЛБӨРИЙН ШИНЭЧЛЭЛ, ХЭРЭГЖИЛТ Олон улсад хүлээн зөвшөөрөгдөж буйг нотолж байна. Ингээд энэ ажилд амжилттай оролцсон Математик, Мэдээлэлзүйн тэнхимийн эрдэмтэн багш нар болон МБУС, МУБИС- ийн хамт олон, оюутан, төгсөгч, ажил олгогчиддоо талархал дэвшүүлж амжилт хүсье.

Т.Дуламрагчаа