Бакалаврын зэрэгтэй элсэгчдийг хөрвөх хөтөлбөрөөр элсүүлнэ


БҮРТГЭЛ

2018 оны 8 сарын 20-27-ны хооронд явагдана.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  1. Элсэгчийн гаргасан өргөдөл, хүсэлт
  2. Иргэний үнэмлэхний хуулбар
  3. Төгссөн сургуулийн дипломны хуулбар, дүнгийн хавсралтын хамт
  4. ЕБС-д багшилдаг бол ажлын газрын тодорхойлолт
  5. Бүртгэлийн хураамж төлсөн баримт /Хаан банк, Данс 5031749242, 30 000 төгрөг/

ЭЛСЭЛТИЙН БОЛОН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ

  1. Багш боловсролын хөрвөх хөтөлбөрт элсүүлэх чиглэл

A). Багш бус мэргэжлээс багшид хөрвөх /физикчээс физикийн багш, математикчаас математикийн багшид хөрвөх г.м/

Б). Мэргэжлийн өөр чиглэлээр багшаас багшид хөрвөх /Инженерээс багш болох г.м/

Элсэгчдэд тавих шаардлага:

  • Тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй байх
  • Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2,5 болон түүнээс дээш байх

       Кредит тооцуулах:

  • Ерөнхий суурь болон мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлийн кредитийг шалгалтаар шууд тооцуулж болно.
  • Хэрэв ЕБС-д багшаар 3-аас доошгүй жил ажилласан бол зарим хичээл, дадлагыг тооцуулах боломжтой.
  1. Багш боловсролын үндсэн хөтөлбөрт шууд элсэх

Элсэгчдэд тавих шаардлага:

  • Бакалаврын зэрэгтэй байх
  • Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2,5 болон түүнээс дээш байх

СУРГУУЛИУДЫН БАЙРШИЛ

  1. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Хөтөлбөрийн алба, Хичээлийн II байр, 215 тоот /Хичээлийн 1-р байрны зүүн хойд талд байрлах 4 давхар байр/ Утас:326110
  2. Математик, байгалийн ухааны сургууль, Хичээлийн III байр, Хөтөлбөрийн алба, 105 тоот /Хөгжим бүжгийн коллежын замын урд талд, хуучнаар 64 дүгээр дэлгүүрийн зүүн талд 7 давхар байр/ Утас: 325490
  3. Боловсрол судлалын сургууль, Хичээлийн IX байр, Хөтөлбөрийн алба, 25 тоот /Арслантай гүүрийн хойшоо,  Багш  хөгжлийн ордны  ард/ Утас: 70120017
  4. Дүрслэх урлаг, технологийн сургууль, Хичээлийн VII байр, Хөтөлбөрийн алба, 503 тоот /Хичээлийн 1 болон 2 дугаар байрны голд байрлах 6 давхар байр/. Утас: 70118806
  5. Биеийн тамирын сургуульХичээлийн III байр, Хөтөлбөрийн алба, 202 тоот /Хичээлийн 3 дугаар байрны хаалгаар ороод баруун урд жигүүрт/ Утас: 327770
  6. Багшийн сургууль, Хичээлийн V байр, Хөтөлбөрийн алба,  203 тоот /МУБИС-ийн 1-р байрны баруун хойд талд, Хаан банкны урд талд, /номтой хөшөөтэй/ Утас: 70112259
  7. Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Хичээлийн VIII байр, Хөтөлбөрийн алба, 200 тоот /4-р хороолол,. Модны 2-ын автобусны буудлын баруун урагшаа Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7-р төвийн баруун урд талд 4 давхар шар барилга/ Утас: 98141544