ПОГИЛ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


МУБИС-ийн Боловсрол судлалын төвөөс ПОГИЛ идэвхтэй сургалтын аргазүйн сертификаттай сургалтыг өнгөрсөн сард зохион байгуулж эхэлсэн билээ. ПОГИЛ (POGIL) сургалтын арга нь Process oriented guided inquiry learning үгний товчлол ба урдьчилан бэлдсэн сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглан багаар ажиллаж судлан шинжлэх замаар суралцагчийг чиглүүлэн мэдлэг төдийгүй үйлийн дадал чадваруудыг эзэмшүүлэхээр боловсруулсан сургалтын арга юм.
Эхний ээлжний энэхүү сургалтад Математик, Байгалийн ухааны сургуулийн нийт 9 багш хамрагдлаа. Сургалтад оролцогчдоос өөрсдийн хичээлдээ энэхүү аргыг туршин хэрэглэж, цаашдаа сургалтын хэрэглэгдэхүүн хийх талаар бодитой санал санаачилгууд гарч байна. Багш бэлтгэх их дээд сургууль болон ЕБС-ийн багш нар энэ сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, сургалт авахыг хүсвэл Боловсрол судлалын төвтэй (МУБИС-ий хичээлийн 1-р байрны 202, 220а тоот) холбогдож болно.