“Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг”-ээс МУБИС-ийн оюутнууд 7 төслийг хэрэгжүүлэх батламж гардан авлаа


МУБИС-ийн оюутнууд 7 төслийг хэрэгжүүлэх эрхийн батламж гардан авлаа. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Азийн Хөгжлийн Банкнаас хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд “Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг”-ийг 2018 оны 12 дугаар сард зарласан юм. Үүнд төр, хувийн хэвшлийн болон орон нутгийн нийт 29 их, дээд сургууль дээр 243 төсөл бүртгүүлж, оролцлоо.
Сонгон шалгарлуулалтын нэгдүгээр шат тухайн их, дээд сургууль дээр явагдаж нийт 147 төсөл шалгарсан юм. Үүний дараа БСШУСЯ дээрх “Ажлын хэсэг” хоёрдугаар шатны сонгон шалгаруулалт явуулж, 147 төслөөс эцсийн байдлаар 13 их, дээд сургуулийн 38 төсөл сонголоо. Нэг төслийн санхүүжилт нь 5-10 сая төгрөг байх юм.

1. Харааны бэрхшээлтэй оюутнуудад зориулсан цахим /электрон/ ном хийх 
2. “Амьдрах чадвар- Орлоготой оюутан”
3. Хөгжмийн багшийн ангийн сургалтад “M-AUDIO Keystation” төхөөрөмжийг ашиглаж оюутны мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх нь
4. “МУБИС-ийн сонсголын бэрхшээлтэй оюутнуудад дохионы хэл эзэмшүүлэх” 
5. Сургуулийн орчныг хөгжлийн бэрхшээлтэй оюутанд зориулсан байдлаар засан сайжруулах буюу саадгүй орчныг бүрдүүлэх нь
6. МУБИС-БС-д суралцаж байгаа тусгай хэрэгцээ шаардлагатай оюутнуудад зориулсан Англи хэлний сургалтын төсөл 
7. “Хамтын хөгжил”