Доктор (Ph)-ын зэрэг хамгаална


Түүх, антропологи, археологийн чиглэлээр докторын ажил хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн хурал 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14.00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 439 тоот танхимд болно. Эрдмийн зөвлөлийн хурлаар МУБИС-ийн докторант Д.Одсүрэнгийн “Арц Богдын нуруу орчмын шинэ чулуун зэвсгийн дурсгалууд” сэдэвт докторын зэрэг горилсон ажлыг хэлэлцэнэ. 
                                                                                   
Түүх, антропологи, археологийн чиглэлээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл