“Багшлах мэргэжил” сертификатын сургалтад бүртгэнэ


 “Багшлах мэргэжил” сертификатын /45 хоногийн/ сургалтад, гадаад, дотоодын их дээд сургуулийг багш бус мэргэжлээр төгссөн, цаашид их дээд сургууль, коллеж, МСҮТ, сургалтын төвд ажиллах сонирхолтой ба одоо ажиллаж буй хүмүүс хамрагдах боломжтой. “Багшлах мэргэжил” сертификатын сургалтад хамрагдаж төгссөн суралцагчдад “Багшлах эрхийн сертификат олгоно. /Жич: Энэ нь Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт хамааралгүй болно./
Бүртгэл: Боловсрол судлалын сургуулийн 28 тоотод:   /2019 оны 08-р сарын 19-ний өдрөөс 08-р сарын 30-ны өдөр ажлын цагаар/                    Утас-327903
 Сургалтад бүртгүүлэхдээ бүрдүүлэх материалын жагсаалт:
1. Төрийн албан хаагчийн анкетыг журмын дагуу үнэн зөв бөглөнө. /зургаа наасан байна/
2. Бакалавр болон магистрын диплом, хуулбарын хамт 
3. Иргэний үнэмлэх хуулбарын хамт  /харагдахаар тод хуулбарлах/
Сургалтын төлбөр 300,000₮
Хичээл: 2019 оны 09 сард эхэлнэ. Хичээл эхлэх өдрийг тухайн үед нь зарлах болно.  Хичээл /1-5 дахь/ өдөр бүр 14.00 цагаас орно. 
                           ТӨЛБӨР ХИЙХ БАНК: ХААН БАНК
 
Боловсрол судлалын сургуулийн дансны дугаар: 5031748078
Сургалтын төлбөрийн код: К-23
Гүйлгээний утга: /Сертификатын сургалтын төлбөр/ Овог нэр, регистрийн  дугаар, утасны дугаараа тодорхой бичнэ.
 
Сургалтын төлбөр 300,000₮ -ийг дээрх дансанд хийж баримтыг авч ирж бүртгүүлнэ.
 
                         
                          МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль