Судалгааны ажлын тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдлаа


Eurasia-Pacific Uninet/ Ernst Mach scholarship  Еврази номхон далайн их сургуулиудын холбоонд (UNINET) МУБИС өнгөрсөн 5 дугаар сард 172 дахь гишүүн их сургуулиар элсэн орсон бөгөөд тус холбооноос гишүүн институт хооронд  зарлагддаг докторантурын 1-9 сарын судалгааны, докторантурын дараах 1-6 сарын судалгааны ажлын тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдаад байна.
Уг тэтгэлгийн чиглэл: Байгалийн ухаан, Техник технологийн шинжлэх ухаан, Анагаахын шинжлэх ухаан, Хөдөө аж ахуй, Нийгэм, Хүмүүнлэгийн шинжлэх ухаан болон Урлагийн
Сарын стипенд:
Докторантур: EUR 1,050
Докторантурын дараах: EUR 1,150
Замын зардал: EUR 1,000 хүртэл авах боломжтой
Тэтгэлэгт хамрагдсан хүмүүс байр, даатгалын зардлыг өөрсдөө төлнө
Тэтгэлгийн талаарх мэдээллийг: http://eurasiapacific.net/index.php?page=content&pid=2 .
Тэтгэлэгт хамрагдах анкетаа: https://grants.at/en/-р орж бөглөнө үү

Гадаад харилцааны алба