“ЖЕНДЭРИЙН ЛИНЗЭЭР НИЙГМИЙГ ТОЛЬДОХ НЬ” хурал болно


Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамж

Дээд боловсрол нь тухайн нийгэмд жендэрийн тэгш байдал, тэгш эрхийг бэхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангахад олон талтүүргийг гүйцэтгэдэг. Тэр дундаа, идэвхтэй оролцоотой, эерэг үнэт зүйлс, соёл бүхий мэргэжилтнийг бэлтгэх, хөгжүүлэхэд энэхүү институт түлхүүр үүрэгтэй. 

Үүнтэй холбоотойгоор, оюутан залуусын жендэрийн өрөөсгөл болон хэвшмэл хандлагыг өөрчлөх, нийгэмд жендэрийн эрх тэгш байдлыг тогтоох талаар эерэг хандлага, үзэл бодол бүхий болон төлөвшихөд нь хувь нэмэр оруулах, улмаар тэдгээрийн жендэрийн мэдлэг, судалгааны ур чадварыг ахиулах, иргэний идэвх, бүтээлч санаачлагыг дэмжих зорилготойгоор тус хурлыг зохион байгуулах гэж байна. Нийгмийн бодит байдлыг жендэрийн линзээр харж, жендэрт холбогдох тодорхой асуудлыг харж, тодорхойлж, улмаар түүнийг хэрхэн шийдвэрлэвэл зохих талаар ухаан бодлоо уралдуулж, шинжлэх ухааны арга зүй, аргачлалд тулгуурлан өөрийн дүгнэлт, шийдлээ хамгаалдаг болсноор нийгэм дэх ямар нэгэн үзэл суртал, зонхилох хандлагад автахаас сэргийлж, эерэг соёл, үнэт зүйлс бүхийнийгмийн орчинбүтээх хүсэл эрмэлзэл бүхий болж төлөвшдөг. Эрдэм шинжилгээний хурал нь залуусын шинжлэх ухаанч хандлага, бүтээлч санаачлагыг хөгжүүлэхээр зорьж байдгаараа ач холбогдолтой байдаг.

Хамрах хүрээ:

Их, дээд сургуулиудын бакалаврын сургалтын оюутнууд оролцоно.

Сэдвийн чиглэл, шалгаруулах үе шат:

Тус  эрдэм шинжилгээний бага хурал нь “Бидний оролцоо-Бидний ирээдүй” уриан доор явагдах ба дараах сэдвийн чиглэлээр судалгааны бүтээлээ хэлэлцүүлэх боломжтой. Үүнд:

  • Боловсрол дахь жендэрийн асуудлууд
  • Эдийн засаг дахь жендэрийн асуудлууд
  • Нийгмийн ялгарал, тэгш бус байдал, давхраажилт ба жендэр
  • Соёл, урлаг дахь жендэрийн асуудлууд
  • Гэр бүл дэх жендэрийн асуудлууд
  • Улс төр дэх жендэрийн асуудлууд
  • Эрүүл мэнд дэх жендэрийн асуудлууд
  • Хэвлэл мэдээлэл ба жендэр
  • Спорт ба жендэр
  • Олон улсын харилцаа ба жендэр
  • Хууль, эрх зүй ба жендэр

Эрдэм шинжилгээний илтгэлийг шалгаруулах үйл явц 2 шаттайгаар явагдана. Эхний шатанд бичвэр хэлбэрээр ирүүлсэн илтгэлийг шүүгчдийн баг хэмжээсжүүлсэн шалгуурын дагуу үнэлэн, 20 илтгэлийг хуралд хэлэлцүүлэхээр сонгоно.

Шалгарсан 20 илтгэлийг хурлаар хэлэлцүүлэн, хэмжээсжүүлсэн шалгуурын дагуу үнэлэн тэргүүн (1), дэд (1), гутгаар (2) байр эзлүүлэн шалгаруулна. Бүх оролцогчдод эрдэм шинжилгээний хуралд оролцсоныг бататгаажуулах сертификат олгоно.

Хэзээ, хаана:

Илтгэлийг 2017 оны 11 сарын 1-ний өдөрийг хүртэл МУБИС-ийн II-р байрны 312, 308 тоот өрөөнд хүлээн авна.

Цахим хаяг: Bat.zayanaa88@gmail.com

Холбогдох утас: 91888444, 88703640, 89059996

Эрдэм шинжилгээний бага хурал 11 сарын 8-ны 14 цагт МУБИС-ийн А байрны 300 тоот өрөөнд болно.

Зохион байгуулагч:

  • МУБИС-ийн Нийгэм-хүмүүнлэгийн ухааны сургууль
  • МУБИС-ийн Нийгмийн ухааны тэнхим
  • МУБИС-ийн оюутны холбоо
  • НХУС-ийн оюутнуудын “Жендер клуб”
  • Эрүүл мэндийн нийгмийн бодлогын хүрээлэн
  • Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн

Илтгэлд тавигдах шаардлага:

  • Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго, сэдвийн чиглэлд уялдсан байх
  • Нотолгоонд суурилсан байх
  • Шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  • Ашигласан ном, бүтээлийг АРА стандартын дагуу эшилж, ашигласан материалын жагсаалт бүхий байна.
  • Илтгэлийн хураангуйг боловсруулсан байх.

Илтгэлийг дараах агуулгатайгаар бичсэн байвал зохино:

  • Илтгэлийн нэр
  • Зохиогчийн овог нэр, сургууль, мэргэжлийн чиглэл, анги, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаяг 
  • Илтгэлийн хураангуй, түлхүүр үг
  • Үндэслэл, зорилго, дэвшүүлсэн асуулт, асуудал
  • Судалгааны арга зүй, аргачлал
  • Судалгааны үр дүн, тайлбар
  • Дүгнэлт, санал зөвлөмж
  • Ашигласан материалын жагсаалт
  • Илтгэл 8-10 хүртэлх хуудсанд багтсан байвал зохино.

Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага

  • Үсгийн фонд Arial, хэмжээ 11, мөр хоорондын зай:multiple, 1.15, цаасны хэмжээ А4, хуудас 8-12,
  • Бичгийн хэл- Монгол
  • Зөв бичих дүрмийн болоод найруулга зүйн алдаагүй байх.
  • Илтгэлийг ирүүлэхдээ бүрэн илтгэл 1 хувь хэвлэж ирүүлсэн байх,
  • Танилцуулгыг  PowerPoint, Prezi зэрэг програм ашиглан, 8 минутанд багтаан танилцуулахаар бэлтгэсэн байна.

Шагнал, урамшуулал:

Нэгдүгээр байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал

Хоёрдугаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал

Гуравдугаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал /1 болон 2 шатанд оролцсон бүх оюутанд батламж гардуулна./