“БАГШЛАХУЙН УР ЧАДВАР” ОЮУТНЫ ОЛИМПИАД зохион байгуулна


МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд болон багш бэлтгэдэг бусад их дээд сургуулийн 3,4-р курсын оюутнуудын дунд уламжлал болон зохиогддог “БАГШЛАХУЙН УР ЧАДВАР”-ЫН ОЛИМПИАДЫН
I-Р ШАТ: 2019 оны 3-р сарын 25-наас 4-р сарын 1-ний өдрүүдэд, 
II-Р ШАТ: 2019 оны 4-р сарын 12,13-ны өдрүүдэд болох тул багш мэргэжлийн ангийн оюутнуудаа тус олимпиадад идэвхтэй оролцуулахыг хүсье.
Жич: Удирдамжийг хавсаргав.
Бидний хамтын ажиллагаа улам өргөжин дэлгэрэх болтугай.
Захирал, дэд профессор Г.ЦОГЗОЛМАА
 
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ 
“БАГШЛАХУЙН УР ЧАДВАР”-ЫН ОЛИМПИАДЫН ТАНИЛЦУУЛГА
 
Зорилго: Оюутан-багшийн хичээлийн судалгааны талаарх мэдлэг, чадварыг хөгжүүлж улмаар хичээлийн судалгааны үзэл хандлагыг төлөвшүүлэхэд нөлөөлөх, туршлага солилцох боломж бүрдүүлэхэд оршино.
Зохион байгуулагчид: Боловсрол судлал арга зүйн тэнхим, МУБИС-ийн оюутны холбоо, Улаанбаатар хотын ЕБС, Цэцэрлэг
Оролцогчид: Монгол Улсын багш бэлтгэдэг төрийн болон төрийн бус өмчийн Их, дээд сургуулийн оюутнууд
Хугацаа: 2019 оны 1-р сарын 20-ноос 2019 оны 4-р сарын13
Зохион байгуулалт: Олимпиадыг 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд:
- Тухайн их, дээд сургууль болон МУБИС-ийн бүрэлдэхүүн сургууль удирдамжийн дагуу олимпиадыг зохион байгуулж, II шатанд оролцох нэг баг шалгаруулах
- Шалгарсан багууд II шатанд оролцоно. 
Олимпиадын II шатанд багууд тодорхой сэдвийн дагуу хичээл бэлтгэж, ЕБС дээр хичээл заана. Өгөгдсөн хичээлд ашигласан сургалтын хэрэглэгдэхүүнийг олимпиадын нэгдсэн үйл ажиллагаан дээр танилцуулна. Нэгдсэн үйл ажиллагааны явцад оюутнууд хичээлийн судалгаатай холбоотой тохиолдлын шинжилгээ хийх, бусдаас туршлага судлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
 
БОЛОВСРОЛ СУДЛАЛ АРГА ЗҮЙН ТЭНХИМ