“Эрдэмтний индэр II” цуврал лекц эхэллээ


МБУС-ийн Газарзүйн тэнхим, Монголын Газарзүйн боловсролын нийгэмлэгээс  “Эрдэмтний индэр” сэдэвт газарзүйн тэргүүлэх зэргийн эрдэмтэн, судлаачдын лекцийг байгалийн ухааны багш, оюутан, судлаачдад зориулан улирал тутам зохион байгуулахаар тогтож эхний цувралыг 2017 оны 02 сарын 13-20-ны хооронд зохион байгуулсан билээ.

Энэ удаагийн цуврал лекцэд 2 долоо хоног тутам профессор Ч.Лхагвасүрэн, академич доктор.проф Д.Доржготов, академич доктор.проф Д.Доржсүрэн, профессор Б.Чинбат, доктор Б.Оюунгэрэл, доктор Л.Нацагдорж, доктор Л.Жанчивдорж, доктор Н.Цэвээнмядаг нар газарзүйн шинжлэх ухааны орчин үеийн судалгаа, хөгжил, хэтийн төлөвийн тухай лекц уншина.
Энэхүү цуврал лекц нь сургалт-судалгааны байгууллага болон хөгжих МУБИС-ийн зорилтыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, суралцагсдыг эрдэм шинжилгээний ажлын баримжаатай болгох, эрдэм шинжилгээний ажлын залгамж холбоо, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.          

    

Газарзүйн тэнхим