МУБИС-ийн Номын сан тэргүүллээ


Монгол улсын Үндэсний номын сангаас санаачлан Монголын номын сангуудтай хамтран бүтээн байгуулж буй “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан”-гийн үйл ажиллагааны эхний хагас жилийн ажлын үр дүнг номын сангуудын идэвхи, оруулсан мэдээллийн чанар, хэмжээгээр нь байр эзлүүлэн дүгнэжээ.

Нийт 32 номын сан энэ хугацаанд шүүсэн тогтмол хэвлэлийнхээ мэдээллийг илгээснээс шаардлага хангах нийт 21955 бичлэгээр “Нэгдсэн сан”-гийн баазыг баяжуулсан байна. 

Эхний хагас жилийн дүнгээр Их дээд сургуулийн номын сангуудаас “МУБИС-ийн НОМЫН САН”, Нийтийн номын сангуудаас “Булган аймгийн төв номын сан” тэргүүлжээ.  “Үндэсний тогтмол хэвлэлийн өгүүллийн нэгдсэн сан” бүрэн бүрдсэнээр уншигч хэрэглэгчид үндэсний тогтмол хэвлэлд хэвлэгдсэн мэдээллээс хэрэгтэй мэдээллийнхээ байршил, бичсэн хүн, хэвлэгдсэн он, дугаар, хэвлэгдсэн нүүр талыг зэрэг мэдээллийг богино хугацаанд олж уншиж ашиглах боломж бүрдэх юм. Ингээд Ж.Баатарсүрэн даргатай МУБИС-ийн шилдэг хамт олондоо улам их амжилт хүсье.

Т.Дуламрагчаа