“Хичээлийн үнэлгээний аргазүй-1” сургалтад урьж байна


“ҮР ДҮНД СУУРИЛСАН БОЛОВСРОЛ” үндэсний хөтөлбөрийн  “Дээд боловсролын салбарын профессор, багш нарын мэргэжлийн болон заах арга зүйн чадамжийг дээшлүүлэх” 3-р зорилт,  МУБИС-ийн “БАГШИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-ийн хүрээнд  “Хичээлийн үнэлгээний аргазүй-1” сургалтыг  2018 оны 1 дүгээр сарын  8-11-ний өдрүүдэд тус сургуулийн  нийт багш нарын дунд зохион байгуулна. Уг сургалтад хамрагдсанаар  хөтөлбөрийн чанарын үнэлгээний тогтолцоо, холбогдох дүрэм журмын талаар мэдээлэл авах,  их дээд сургуулийн хичээлийн үнэлгээний арга зүй, удирдамжтай танилцах, багш бүр өөрийн заадаг хичээлд үнэлгээ дүгнэлт хийж сайжруулах аргачлалд суралцана.

Энэ удаагийн сургалтыг нийт 420 багш, хөтөлбөрийн албаны дарга, мэргэжилтнүүд 2 хэсгээр 10 группээр зохион байгуулна. Эхний өдрийн үдээс өмнөх сургалт хичээлийн 1-р байрны 312 тоотод  Сургалт,  эрдэм шинжилгээ инноваци, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирлуудын мэдээллээр эхлэх бөгөөд  “Хичээлийн үнэлгээний арга зүй” сургалтын онолын хэсэгтэй танилцана. Эхний өдрийн үдээс хойш болон 2 дах өдрийн сургалтууд бүрэлдэхүүний сургуулиуд дээр болно.