МУБИС-ийн багшийн нээлттэй сонгон шалгаруулалт /нэмэлт/


Монгол Улсын төрийн өмчийн болон гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулиудыг магистр болон түүнээс дээш зэрэгтэй, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиудад багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн, гадаад хэл (англи, орос, болон бусад), сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын мэдлэгтэй, мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадвар эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, боловсролын шинэчлэлд нээлттэй, тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, багшийн ёс зүйг сахидаг байх.

Бүрэлдэхүүн сургууль

Мэргэжлийн чиглэл

Багшийн тоо

Тусгай шаардлага

1

Боловсрол судлалын сургууль

Сэтгэл судлал

1

·         Сэтгэл судлалын бакалаврын мэргэжилтэй, боловсролын сэтгэл судлалаар магистр эсвэл докторын зэрэг хамгаалсан байх, гадаадын их сургууль төгссөн бол давуу тал болно.

·         Хариуцлага хүлээх чадвартай, ачаалал дааж багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;

·         Судалгаа шинжилгээний ажил хийх сонирхолтой байхын зэрэгцээ эрдэм судлалын ажлыг бие даан явуулах, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлсэн туршлагатай байх;

·         1-2 хэлний яриа, бичгийн дундаас дээш боловсролтой, гадаап хэлийг мэргэжлийн эх зохиол, сурвалжуудыг ашиглах түвшинд эзэмшсэн байх;

·         Компьютерийн хэрэглээний болон судалгааны программууд дээр ажиллах чадвартай

Цахим сургалт

1

·         Цахим сургалт, мэдээлэл технологи, электроникийн чиглэлээр магистр буюу түүнээс дээш эрдмийн зэрэгтэй

·         1-2 гадаад хэлний яриа, бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй, судалгааны болон мэдээллийн эх сурвалжуудыг ашиглах төвшинд гадаад хэлийг эзэмшсэн байх

·         Компьютерийн орчин үеийн технологийг өдөр тутам болон сургалтад ашиглах чадвартай, үүлэн тооцоололд суурилсан программ хангамжууд, сургалт менежментийн системүүдийг ашиглан цахим сургалт зохион байгуулах туршлагатай байх

·         Сургалт менежментийн систем, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах программ хангамжийг хөгжүүлэх программчлалын хэл (C++, Java, PHP, Visual, …)-ний зохих түвшний мэдлэгтэй байх

·         Ном, сурах бичиг, гарын авлага,

сургалтын хэрэглэгдэхүүний загвар, дизайныг эх бэлтгэлийн программ (Photoshop, InDesign, Illustrator, Latex, …) дээр бэлтгэдэг

 

НИЙТ 2 БАГШ