“Монгол хэлний хоршоо үгийн толь” номыг бүтээлээ


“Си Ай Си Эм" байгууллагын харьяа Антоон Мостаэрт Монгол Судлалын Төвийн санаачлагаар МУБИС-ийн Монгол судлалын төв, Антоон Мостаэрт Монгол судлалын төв, ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн багш нар хамтран “Монгол хэлний хоршоо үгийн толь” хэмээх сайхан бүтээлийг төрүүлжээ. Энэ бүтээлд хоршоо үгийн утга, бүтэц, хэлбэр үүргийн судалгаа болон 10.000 шахам хоршоо үгийн тайлбарыг жишээ баримттай нь хэвлэсэн байна. Номын хэмжээ A4-858 нүүр.  Ахмадын баярын өдрийг тохиолдуулан уг номыг уг төслийн ажлыг удирдан ажилласан МУБИС-Монгол судлалын төвийн эрхлэгч Монгол Улсын Ардын багш Ц. Өнөрбаян, төвийн хамт олон, зохиогчоор ажилласан МУБИС-ийн багш доктор (Ph.D), дэд профессор Д.Ганболд, доктор (Ph.D) Р.Сарангэрэл нартаа халуун баяр хүргэе!


Монгол судлалын төв