“БҮТЭЭЛЧ АХМАД БАГШ, АЖИЛТАН”- аа тодрууллаа


МУБИС-ийн ахмад багш, ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, үйл ажиллагааг дэмжиж, тэдний бичиж нийтлэх, судалгаа эрдэм шинжилгээний ажлын хүрээг өргөтгөх, оюутан, залуу багш нарт туслах, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн МУБИС-ИЙН 2018 ОНЫ “БҮТЭЭЛЧ АХМАД БАГШ, АЖИЛТАН” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНД ахмад эрдэмтэн багш нар маань өргөнөөр идэвхтэй оролцон 2018 оны шинэ бүтээлүүдээ амжилттай танилцууллаа. Ингээд 2018 оны “Тэргүүний бүтээлч ахмад багш, ажилтан шалгаруулах болзолт уралдаан”-ны шилдэгээр:
ТЭРГҮҮН БАЙР: Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ц.ОЮУН /НХУС, Монгол хэлний тэнхим/

ДЭД БАЙР: ахлах багш О.ЧУЛУУНЦЭЦЭГ /Багшийн сургууль, Бага боловсролыни математик, байгалийн ухааны тэнхим/

ГУТГААР БАЙР: ахлах багш О.НАЦАГДОРЖ /Багшийн сургууль, Урлагийн боловсролын тэнхим/

ШАГНАЛТ БАЙР: дэд профессор Ж.БААСАНДАМБА /БТС, Спортын тэнхим/ нартаа халуун баяр хүргэж, цаашдынх нь эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилтыг хүсэн, сайхан шинэлэхийн ерөөлийг дэвшүүлье.