МУГБ Ц.Ядамжав, Ч.Бизьяа нар хамтран үзэсгэлэнгээ толилуулав


МУБИС-ийн ахмад төгсөгч, УБТС-ийн ахмад багш, дэд проф. МУГБ Ц.Ядамжав,  оюутны ангийн найз МУГБ Ч.Бизьяа нар хамтарсан БАЙГАЛИА ДЭЭДЛЭХҮЙ уран бүтээлийн үзэсгэлэнгээ 3-р сарын 25-ны өдөр Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн АРТ танхимд багш нар, оюутан залуус, шавь нар, урлаг сонирхогч нар болон МУБИС-ийн ахмадуудад зориулан амжилттай толилууллаа. Хоёр гавьяат багш нартаа баяр хүргэж, бүтээлч, хөдөлмөрч чанараараа үргэлж хойч үедээ үлгэр дууриал болон мөн тэдэндээ заан сургаж ирсэнд байнга талархаж байдгаа нийт МУБИС-ийн хамт олон болон багш нар, шавь нарынх нь өмнөөс илэрхийлье. Ахмад Гавьяат багш нартаа сайн сайхныг хүсэн ерөөж, уран бүтээлийн ажилд нь амжилт хүсье.