“2010 НЭГДЭЛ” анхны уулзалтад урьж байна


Монгол Улсын Боловсролын их сургуулийн 2010 оноос хойш төгсөгчдийн санаачилгаар үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа “2010 НЭГДЭЛ”-ийн залуус багш боловсролын шинэчлэл хийгээд төрөлх сургуулийнхаа “Багш боловсролын чанараар Ази тивд өрсөлдөхүйц их сургууль байх” алсын хараанд хувь нэмрээ оруулахаар төлөвлөгөө гарган ажиллаж эхэллээ. Манай хамт олонтой нэгдэх хүсэлтэй 2010 оноос хойш МУБИС-д суралцаж төгссөн залууст "2010 нэгдэл"-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.
Бид "2010 нэгдэл"-ийнхээ анхдугаар нээлттэй уулзалтыг 2019 оны 02-р сарын 16-нд буюу энэ хагас сайн өдөр 14:00 цагаас МУБИС-ийн хичээлийн А байрны 200 тоот "Багш хөгжлийн төв"-д зохион байгуулахаар боллоо.
Иймээс цаг завын боломжтой, хамтран ажиллах хүсэл тэмүүлэлтэй төгсөгчдөө анхдугаар уулзалтанд хүрэлцэн ирж хамтран ажиллахыг урьж байна.
Холбоо барих утас: 99905064, 99166600, 95903000

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ
МУБИС-ИЙН ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО
2010 НЭГДЭЛ