Оюутнууд гэрээгээр ажиллана


МУБИС-иас энэ хичээлийн жилийг "Оюутны хөгжлийг дэмжих жил" болгон зарласан билээ. Энэ жилийн "Орлоготой оюутан" хөтөлбөрийн хүрээнд МБУС-иас Химийн 3-р ангийн оюутан Н.Энхжин, Ү.Энхтайван нарт МУБИС-ийн Номын санд гэрээгээр ажиллах эрхийн бичгийг гардуулан өгсөн юм. Эрхийн бичгийг Номын сангийн өргөтгөлийн нээлтийн ёслолын арга хэмжээн дээр Математик, Байгалийн ухааны сургуулийн захирал дэд проф. О.Алтангоо гаруулан өгч амжилт хүслээ.

Т.Дуламрагчаа