ASIIN байгууллагын шинжээчид МБУС дээр ажиллав


МУБИС-д хүрэлцэн ирсэн Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн Олон улсын ASIIN байгууллагын шинжээчид Математик, Байгалийн ухааны сургууль дээр ажиллаж  ажиллах хуваарийн дагуу эрдэмтэн багш нар, оюутны төлөөлөлтэй уулзалт, ярилцлага хийлээ. Түүнчлэн  эрдэмтэн багш нарын бүтээлүүд болон сургалтын хэрэглэгдэхүүн материалууд, орчин зэрэг холбогдох бусад зүйлийг үзэж танилцав. 2019 онд МУБИС нь МБУС-ийн Хими, Биологи, Газар зүй, Физикийн мэргэжлийн БАГШ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨРӨӨ Олон улсад магадлан итгэмжлүүлэхээр хичээлийн жилийн турш бэлтгэл ажлыг базаан ийнхүү хоёр дахь шат буюу газар дээр нь магадлах үйл явцын үйл ажиллагаа үргэлжилж байна.