ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗУНЫ УЛИРЛЫН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ


БҮРТГЭЛ:

  1. Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ.
  2. Докторын хөтөлбөрийн  зуны улирлын сургалтын бүртгэл 2017 оны 04 сарын 15-ээс 2017 оны 05 сарын 15 хүртэл явагдана. 
  3. Суралцах хөтөлбөрөө сонгож, шаардлагатай бичиг баримтаа гүйцэт оруулснаар таны бүртгэл баталгаажна.

Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага

  1. Магистрын дипломын голч дүн 3.3-аас дээш тохиолдолд докторын хөтөлбөрт шууд элсүүлнэ.
  2. Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалсан байна.
  3. Өмнө нь бүртгүүлж байсан бүртгүүлэгч нь Боловсрол судлалын сургуулийн  хөтөлбөрийн албанд мэдэгдэж,  бүртгэлээ баталгаажуулна. /Холбоо барих утас 70120017/
  4. Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.

      Үүнд:

  • Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/
  • Бакалавр болон магистрын диплом, хавсралтын хамт
  • Бүртгэлийн хураамжийн 15000 төгрөг төлсөн баримт  /Хаан банк 5031749242, код 19/

   

СУРГАЛТ, ХАМТЫН АЖИЛЛАГАА ЭРХЭЛСЭН 
ЗАХИРЛЫН АЖЛЫН АЛБА