Геоттингенийн их сургуулийн профессор Херман Бехлинг лекц уншив


МБУС-ийн Биологийн тэнхимийн их семинарт ХБНГУ-ын Геоттингенийн их сургуулийн профессор Херман Бехлинг хүрэлцэн ирж "Палеопалинологийн судалгаагаар уур амьсгалын өөрчлөлтийг илрүүлэх нь" сэдвээр сонирхолтой сургалт семинарыг зохион байгууллаа. Уг сургалт семинар 2019 оны 8-р сарын 26-28-ны өдрүүдэд МБУС-ийн дэргэдэх Палинологийн лабораторит болж, тус лабораторийн эрхлэгч Биологийн ухааны доктор, профессор Г.Пунсалпаамуу сургалт семинарыг хамтран удирдсан юм. Ингээд МУБИС-д хүрэлцэн ирж ургамалзүйн шинжлэх ухааны сүүлийн үеийн ололт амжилтын талаар олон сонирхолтой баримт бүхий лекц, сургалтыг амжилттай зохион байгуулсан проф. Херман Бехлинг болон профессор Г.Пунсалпаамуу багшдаа талархал илэрхийлж амжилт хүсье. Профессор багш нар, оюутнууддаа хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэе.