МУБИС-ийн багшийн нээлттэй сонгон шалгаруулалт


МУБИС-ийн БАГШИЙН НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

            Монгол Улсын төрийн өмчийн болон гадаадын хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулиудыг магистр болон түүнээс дээш зэрэгтэй, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиудад багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн, гадаад хэл (англи, орос, болон бусад), сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын мэдлэгтэй, мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадвар эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, боловсролын шинэчлэлд нээлттэй, тогтвор суурьшилтай ажиллах боломжтой, багшийн ёс зүйг сахидаг байх.

Бүрэлдэхүүн сургууль

Мэргэжлийн чиглэл

Багшийн тоо

Тусгай шаардлага

1

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль

Археологи

1

МУИС, МУБИС-ийн түүхийн анги төгссөн, багшлах эрхийн дипломтой, 5-аас доошгүй жил археологийн судалгаа хийсэн, докторын зэрэгтэй байх.

2

Багшийн сургууль

Хөгжлийн онол, хөгжмийн сургалтын арга зүй

1

Хөгжмийн заах арга зүйн сургалтын арга зүйгээр мэргэшсэн, хөгжмийн онол, төгөлдөр хуур хөгжим тоглох болон заах чадвартай, урлагийн гоо зүй, соёл судлалын талаар тодорхой мэдлэгтэй, 3 ба түүнээс дээш жил багшилсан, багшлах болон судалгаа шинжилгээний ажил хийх сонирхолтой байх.

3

Морин хуур, ерөнхий төгөлдөр хуур

1

Морин хуур, төгөлдөр хуур тоглох заах арга эзэмшсэн, цөөхүүл хөгжмийн хөрвүүлэг найруулга, хөгжмийн зэмсэг судлал, удирдах ур зүйг заах зэрэг мэдлэг чадвартай, 3 ба түүнээс дээш жил ажилласан багшлах ажлын туршлагатай, багшлах болон судалгаа шинжилгээний ажил хийх сонирхолтой байх.

4

Математик

1

Математикийн боловсролоор докторын зэрэгтэй, 3-аас доошгүй жилийн багшлах ажлын туршлагатай, 1-2 гадаад хэлний яриа болон бичгийн дундаас дээш түвшинтэй, компьютерийн хэрэглээний болон судалгааны программууд дээр ажиллах чадвартай байх.

5

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

Хүүхдийн сэтгэл судлал

1

Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн мэргэжилтэй, хүүхдийн сэтгэл судлал, хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй хичээлийг хослуулан заах боломжтой, магистр болон түүнээс дээш зэрэгтэй ажлын туршлагатай байх.

6

Дүрслэх, урлаг технологийн сургууль

Хувцас дизайн, хувцасны зохион бүтээлт

1

Судалгааны ажил хийх туршлагатай сурган заах аргын чиглэлээр зохих мэдлэгтэй байх, зохион бүтээх, дизайны чиглэлээр /хувцас дизайн/ төгссөн, магистр болон түүнээс дээш зэрэгтэй, Их дээд сургуульд 3-аас дээш жил багшилсан туршлагатай байх.

7

Математик, байгалийн ухааны сургууль

Математик

1

Математикийн ухааны докторын зэрэгтэй,  олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд  (Web of Science-д бүртгэлтэй, IF-тай) сүүлийн 5 жилд 3 аас доошгүй ѳгүүлэл хэвлүүлсэн, багшлах ажлын туршлагатай, ЕБС-д багшилж байсан бол давуу тал болно.

 

НИЙТ 7 БАГШ

Бүртгэл: 2019 оны 01 дүгээр сарын 07-14-ний өдрүүдэд /Ажлын өдрүүдэд 0900-1730-д/   МУБИС-ийн 1-р байрны /хуучнаар А байрны/ 108 тоотод явагдана.

Бүрдүүлэх материал:

  • CV монгол хэлээр
  • Бакалавр, магистр докторын дипломын баталгаажуулсан хуулбар
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар            
  • Шалгалтын хураамж 20.000 төгрөг /Хаан банк 5031749242/ төлсөн баримт

Шалгалт: 2019 оны 01 дугаар сарын 15-18 -ний өдрүүдэд дараах чиглэлээр явагдана.

Үүнд:                                                                       

1          Ярилцлага

2          Мэргэжлийн шалгалт

3          Гадаад хэл /Англи болон орос хэл/-ний шалгалт

4          Мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадварын шалгалт

5          Боловсрол судлалын орчин үеийн асуудлуудын шалгалт

6          Нэгдсэн ярилцлага                                                                                   

Жич: Тухайн шалгалтандаа тэнцээгүй ажил горилогчийг дараагийн шатны шалгалтад  оролцуулахгүй бөгөөд хураамжийг буцаан олгох боломжгүй болохыг анхаарна уу.                                                                                   

Холбогдох утас:311547, 99144144, 99957309

Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба