МУБИС-д багш шалгаруулж авна


ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:
            Монгол улсын төрийн болон гадаадын их дээд сургуулиудыг магистр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн, ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулиудад багшилж байсан туршлагатай, судалгааны арга зүй эзэмшсэн, гадаад хэл (англи, орос, болон бусад), сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлалын зохих мэдлэгтэй, мэдээлэл харилцааны технологийн хэрэглээний чадвар эзэмшсэн, багаар ажиллах чадвартай, оюутнуудтай харилцах эв дүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, боловсролын шинэчлэлд нээлттэй, тогтвор суурьшилтай ажиллах, багшийн ёс зүйг сахидаг байх.
 
Бүртгэл: 2018 оны 08 дугаар сарын 16-17, 20-22 –ны өдрүүдэд /Ажлын цагаар/ МУБИС-ийн 1-р байрны /хуучнаар А байрны/ 108 тоотод явагдана.
 

Бүрэлдэхүүний сургууль

Мэргэжлийн чиглэл

Багшийн тоо

Тавигдах тусгай шаардлага

1

Боловсрол судлалын сургууль

Тусгай боловсролын багш

1

Тусгай хэрэгцээт боловсролын болон багш бакалаврын суурь боловсролтой, мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр мэргэшсэн, дохионы хэлтэй, 5-аас доошгүй жилийн багшлах ажлын болон сурган хүмүүжүүлэх ажлын туршлагатай, судалгааны ажлын туршлагатай, судалгааны ажлын бүтээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чадвартай байх.

2

Боловсрол судлалын багш

1

Боловсрол судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, багшлах ажлыг 3-аас доошгүй жилийн туршлагатай, бакалавр, магистр, докторын түвшинд сургалт зохион байгуулах чадвартай, судалгаа шинжилгээний ажил хийх сонирхолтой байхын зэрэгцээ эрдэм судлалын ажлыг бие даан явуулах, энэ чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулах чадвартай, 1-2 гадаад хэлний яриа, бичгийн дундаас дээш боловсролтой, судалгааны болон эх сурвалжуудыг ашиглах төвшинд эзэмшсэн байх, компьютерийн хэрэглээний болон судалгааны программууд дээр ажиллах зэрэг чадваруудыг тус тус эзэмшсэн байх.

3

Багшийн сургууль

Бага боловсролын сурган, сэтгэл судлалын багш

1

Сургуулийн бага насны хүүхдийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, бага боловсролын хичээл болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөлт, арга зүй, технологийн чиглэлийн  хичээлүүдийг заах чадвартай, магистр болон түүнээс дээш зэрэгтэйсудалгаа шинжилгээний ажил хийх сонирхолтой, 35 хүртэлх насныбагшлах ажлын туршлагатай байх

4

Хөгжмийн онол, дуурьсахуйн ухаан, найрал хөгжим, MIDI хөгжмийн найруулгын багш, хөгжмийн зохиомжийн багш

1

Найрал хөгжим удирдах найруулах, хөгжмийн онол, дуурьсахуйн ухааны өндөр мэдлэг чадвартай байх

5

Төгөлдөр хуур, цахилгаан даралтат хөгжим, концертмейстер багш

1

Төгөлдөр хуур, цахилгаан даралтат хөгжим тоглох заах чадвартай байх

6

Морин хуур, лимбэ, ерөнхий төгөлдөр хуурын багш

1

Морин хуур, лимбэ, цөөхүүл хөгжим, төгөлдөр хуур тоглох заах чадвартай байх

7

Сургуулийн өмнөх боловсролын сургууль

Сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын багш

1

Сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүйн мэргэжилтэй, хүүхдийн сэтгэл судлал хүүхдийн сурган хүмүүжүүлэх зүй хичээлийг хослуулан заах боломжтой байх.

НИЙТ 7 БАГШ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Бүрдүүлэх материал:
 - CV монгол хэлээр
 - Бакалавр, магистр докторын дипломын баталгаажуулсан хуулбар
 - Төрийн албан хаагчийн анкет
 - Ажил байдлын тодорхойлолт
 - Иргэний үнэмлэхийн хуулбар
 - Цээж зураг 3 хувь /3*4/
 - Нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэрийн хуулбар
 - Шалгалтын хураамж 20.000 төгрөг /Хаан банк 5031749242/ төлсөн баримт
 
Шалгалт: 2018 оны 08 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд дараах чиглэлээр явагдана.
Үүнд:
1 Эхний ярилцлага 
2 Мэргэжлийн шалгалт
3 Гадаад хэл /Англи болон орос хэл/-ний шалгалт
4 Мэдээлэл харилцаа технологийн хэрэглээний чадварын шалгалт
5 Боловсрол судлалын орчин үеийн асуудлуудын шалгалт
6 Нэгдсэн ярилцлага
 
Жич: Тухайн шалгалтандаа тэнцээгүй ажил горилогчийг дараагийн шатны шалгалтад  оролцуулахгүй бөгөөд хураамжийг буцаан олгох боломжгүй болохыг анхаарна уу.
 
Холбогдох утас:311547, 99957309
Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн алба