Ахмадуудаа хүндэтгэх уулзалт боллоо


МУБИС-ийн захиргаа, Ахмадын хороо хамтран шороон гахай жилийн сар шинийн босгон дээр сургуулийнхаа ахмад багш, ажилтан, албан хаагчидаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх уулзалтыг хичээлийн А байрны 312 тоот танхимд 2019 оны 1-р сарын 30 -ны энэ өдөр  амжилттай зохион байгууллаа. Хүндэтгэлийн уулзалтад захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах дэд захирлууд, бүрэлдэхүүн сургуулиудынхаа захирлуудын хамт хүрэлцэн ирж, нийт ахмадууддаа баярын мэндчилгээ дэвшүүлэн 2018 онд МУБИС-д болж өндөрлөсөн онцлох үйл явдлын талаар товч мэдээлэл хийлээ. Ингээд төрөлх сургуулийнхаа төлөө хөдөлмөр зүтгэл, авьяас, мэдлэг чадвараа зориулсаар ирсэн үе үеийн ахмадууддаа тун удахгүй гарах сар шинийн мэндийг нийт хамт олных нь өмнөөс дэвшүүлж сайн сайхныг ерөөе. Жил бүр ахмадуудынхаа олон талт ажлуудыг амжилттай зохион байгуулдаг Боловсрол судлалын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор С.Жамц даргатай МУБИС-ийн Ахмадын хорооны бүх гишүүддээ гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.