"Эрдэмтэн- багш Ж.Санжаа 70" хурал болов


МУБИС-ийн Монгол хэлний тэнхимээс Хэл шинжлэлийн ухааны үе үеийн олон алдартан нэрт эрдэмтэн судлаачид төрсөн гарсан байдаг. Тэдний нэг нэрт эрдэмтэн судлаач, эх орондоо мянга мянган Монгол хэл уран зохиолын багш нарыг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, эрдэм чадал, хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм хүндэт багш асан Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), профессор Ж.Санжаагийн 70 насны ойд зориулсан "Эрдэмтэн- багш Ж.Санжаа 70" Эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр МУБИС-ийн А-300 Эрдмийн танхимд төрөлх тэнхимийн хамт олон нь Монгол судлалын төв, НХУС-тай хамтран Хэл шинжлэлийн нэрт эрдэмтэд, найз нөхөд, гарын шавь нар, хамаатан садан, үр хүүхдүүдүүдийн хамтаар өргөн сайхан тэмдэглэв. Хуралд олон хүндтэй эрдэмтэн багш, судлаачид хүрэлцэн ирж түүний эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд болон сурган хүмүүжүүлэх ажлын үр дүн, онцлог ач холбогдлын талаар илтгэл хэлэлцүүлж, дурсамжаа хуваалцан хүндэтгэл дүүрэн сайхан арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.