Сөүлийн Боловсролын их сургуультай гэрээ байгууллаа


Ажлын айлчлал хийж байгаа Сөүлийн Боловсролын их сургуулийн захирал Кюнг Сүн Ким, МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Мандах нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг өнөөдөр зурлаа. Хамтын ажиллагааны гэрээнд тус хоёр их сургууль нь багш бэлтгэдэг үндэсний хэмжээний их сургуулийн хувьд харилцан үр дүнтэй, туршлага солилцсон, багш нарынхаа ахисан түвшний мэргэжлийг дээшлүүлэх, оюутан солилцоонд бодит нэмэр оруулах хамтын ажиллагааг тусгасан байна. Ирэх хичээлийн жилд 2 оюутныг 100%-ийн тэтгэлэгээр суралцуулах болсон нь хамтын ажиллагаа үр дүнтэй эхэлж байгааг илтгэлээ. Гэрээ байгуулахад МУБИС-ийн дэд захиралууд, бүрэлдэхүүн сургуулийн захиралууд болон албаны ажилтнууд байлцсан бол Сөүлийн БИС-ийн Сургалтын хөтөлбөрийн албаны дарга хатагтай Ким Жон Веон хүрэлцэн ирж оролцлоо. Ингээд цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүсье.

Т.Дуламрагчаа