МУБИС гуравдахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ


Өнөөдөр буюу 2018 оны 6-р сарын 28-ны өдөр БСШУСЯ-ны Ёслол хүндэтгэлийн танхимд Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний зөвлөлийн шинэчилсэн шалгуурын дагуу байгууллагаа болон хөтөлбөрөө амжилттай магадлан итгэмжлэлүүлсэн их, дээд сургуулиудад БСШУС-ын сайд, БМИҮЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Цогзолмаа гэрчилгээ, батламжийг гардуулан өгч, баяр хүргэн амжилт хүслээ. Монгол Улсын Боловсролын их сургууль анх 1999 онд магадлан итгэмжлэгдэж байсан цөөн их сургуулиудын нэг болж байсан бол өнөөдөр ийнхүү ГУРАВДАХЬ УДААГАА МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЭЖ захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах батламжаа гардаж авлаа. Мөн Багшийн сургуулийн БАГШ, БАГА АНГИЙН БОЛОВСРОЛ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨР 2 дахь удаагаа амжилттай магадлан итгэмжлэгдэж захирал доктор Ц.Дэлгэрсайхан гэрчилгээгээ гардан авав. Ингээд Эх орондоо бүх шатны боловсролын багшлах боловсон хүчнийг бэлтгэх хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай биелүүлж яваа МУБИС-ийн нийт хамт олондоо баяр хүргэн гүн талархал илэрхийлж, амжилт хүсье. Энэ өдөр нийтдээ 22 их, дээд боловсролын байгууллага, 13 сургалтын хөтөлбөр амжилттай магадлан итгэмжлэгдсэн батламжаа гардан авсан юм. Та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье.

Т.Дуламрагчаа