“Сургалтын менежмент, өнөөгийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно


Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулсан “Сургалтын менежмент, өнөөгийн чиг хандлага”сэдэвт МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирлын ажлын алба, Сургалт эрхэлсэн захирлын ажлын алба,  БоСС-ийн  БУТ, ХСИС-ийн Эрхзүй, нийгмийн ухааны сургууль, гадаад хэлний тэнхим,профессорын судалгааны баг,  “Гадаад хэл заах аргазүйн асуудал” сэтгүүлийн редакци  хамтран 2018 оны 11 дүгээр  сарын 22-ны өдөр их, дээд сургууль  хоорондын судлаач багш нарын эрдэм шинжилгээний  бага хурал  зохион байгуулахаар төлөвлөж байна.

     Их, дээд сургууль хоорондын эрдэм шинжилгээний семинар Боловсролын болон багшлах үйл ажиллагааны менежмент зэрэг  асуудлаар зохион  явагдана. Их, дээд сургуулийн судлаач- багш нарын эрдэм шинжилгээний  семинарийн үйл ажиллагаанд  их, дээд сургуулиудын  профессорын баг, багшийн  төлөөлөл  оролцоно. Хамтран ажилладаг багш нарын төлөөлөл  илтгэл хэлэлцүүлэх санал хүсэлтээ 2018 оны  11-р сарын 18-21-нд  албан бичгээр ирүүлэх бөгөөд  илтгэл тавих багш нарын нэрс, илтгэлийн сэдвийг  дараах хаягаар ирүүлнэ үү. nyamjav_d37@yahoo.com электрон хаягаар болон 99155129  (МУБИС). 9424383899997972(ХСИС). 99155129, 99995378(ГХЗАА)  утсаар холбоо барина уу

Зохион байгуулах комисс:

МУБИС-ийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирлын ажлын алба,

МУБИС-ийн Сургалт эрхэлсэн захирлын ажлын алба

ХСИС-ийн  ЭЗНУС-ийн  Гадаад хэлний тэнхим,

ХСИС-ийн ЭЗНУС-ийн профессорын судалгааны баг,

МУБИС-ийн  БоСС-ийн БУТ

“ Гадаад хэл заах аргазүйн асуудал” сэтгүүлийн редакци.