Докторын диплом гардуулав


МУБИС-ийн докторантурын сургалтын бүрэн хөтөлбөрийг дүүргэж 2017-2018 оны хичээлийн жилийн 2-р хагаст Эрдмийн зэргээ амжилттай хамгаалсан докторуудад  доктор (Ph.D)-ын дипломыг өнөөдөр МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах гардуулан өгч баяр хүргэн, амжилт хүслээ. Эрдмийн зэрэг амжилттай хамгаалж, докторын дипломоо гардан авсан Түүхийн ухааны доктор (Ph.D) Д.Одсүрэн, Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D) С.Цогбадрах, Д.Алтайхүү, Ц.Тамир, Х.Цэрэнвандан нартаа эрдэмтэн багш нар, хамт олон, шавь нар, гэр бүл, ойр дотно бүх хүмүүсийнх нь өмнөөс чин сэтгэлийн халуун баярыг хүргэн, сайн сайхныг хүсэн ерөөе. Боловсролын судлалын ухаанаар докторын зэрэг хамгаалсан С.Цогбадрах  “Сурах бичгийг боловсронгуй болгох онол, арга зүйн судалгаа (Биологийн сурах бичгийн жишээн дээр)” /ЭША-ын удирдагч  доктор (ScD)  профессор О.Пүрэв, доктор Г.Баярмаа/; Д.Алтайхүү “Монголын дээд боловсролын эрэлтийн байдал, түүнийг судалсан зарим үр дүн” /ЭША-ын удирдагч доктор, дэд профессор С.Эрдэнэцэцэг/; Ц.Тамир багш “ЕБС-ийн бага ангийн суралцагчдын биеийн бүрдлийн судалгаа” /ЭША-ын удирдагч доктор Д.Мөнхжаргал, доктор Л.Алтанцэцэг/; Х.Цэрэнвандан “Сурагчдын бие бялдрын хөгжил, амьдралын хэв маягийн судалгаа” /ЭША-ын удирдагч академич, доктор (ScD)  профессор Б.Жадамбаа, АУ доктор, профессор Д.Цэрэндагва/ сэдвээр, Түүхийн ухаанаар доктор зэрэг хамгаалсан Д.Одсүрэн “Арц Богдын нуруу орчмын шинэ чулуун зэвсгийн дурсгалууд”  /ЭША-ын удирдагч доктор профессор Я.Цэрэндагва, доктор Ц.Болорбат/ сэдвээр тус тус эрдмийн зэрэг амжилттай хамгааллаа. Та бүхний цаашдын эрдэм судлал, шинжлэх ухааны салбарт хийж бүтээх их үйлсэд өндөр амжилт хүсье. 

Т.Дуламрагчаа