ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ТЭМЦЭЭНИЙ анхны шилдэгүүд тодорлоо


МУБИС-ийн 2019 оны БАГШ НАРЫН ӨДРИЙН НЭРЭМЖИТ СПОРТЫН ТЭМЦЭЭН анх удаа ЦЭНГЭЭНТ БҮЖГИЙН ТЭМЦЭЭНЭЭР үргэлжилж, 2019 оны 9-р сарын 27 ны өдөр Багшийн сургуулийн УРЛАГ танхимд АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ медалын эздүүдээ шалгарууллаа.
Ингээд ШИЛДЭГҮҮДЭЭР:
Алтан медаль: НХУС-ийн "МЭДРЭМЖ баг
Мөнгөн медаль: БТС-ийн "ОЛИМП" баг
Хүрэл медаль: МУБИС-ийн харьяа ЕБС-ийн "ЦОМИРЛОГ" баг тус тус авлаа. Тамирчдын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг БТС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч доктор С.Туул, ахлах багш спортын мастер Д.Уранмандах, ахлах багш, спортын мастер Д.Гомбосүрэн нар гардуулан өгч баяр хүргэлээ. Авьяаслаг багш нартаа баяр хүргэн, амжилт хүсье. Та бүхэндээ БАГШ НАРЫН ӨДРИЙН МЭНДИЙГ дэвшүүлж, сайн сайхныг хүсье.