ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


МУБИС-ИЙН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
ДОКТОРЫН БҮРТГЭЛ: /Өвлийн улирлын элсэлт/
 Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ.
 Докторын хөтөлбөрийн өвлийн улирлын сургалтын бүртгэл 2018 оны 11-р сарын 5 – аас 2018 оны 11-р сарын 30 хүртэл явагдана.
 Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
 Эхний семестрийн хичээллэх хугацаа: 2018 оны 12-р сарын 17-оос 2019 оны 2-р сарын 1.
 1 кредитийн төлбөр 128000 төгрөг.
 Эхний семестрт 12 кредит судална.
 Бүртгэл дууссаны дараа 12-р сарын 3-5-нд бүртгүүлсэн цахим хаягаар сургалтын талаарх мэдээллийг илгээнэ.
БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
 Магистрын  дипломын голч дүн 3.3-аас дээш тохиолдолд докторын хөтөлбөрт шууд элсүүлнэ.
 Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ магистрын зэрэг хамгаалсан байна.
 Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
• Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь
• Бакалавр болон Магистрын диплом, хавсралтын хамт
• Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт: 
                        /ХААН банк 5031749242 код 19/       
Холбоо барих утасны дугаар: 311547  
 
МУБИС-ийн  Сургалтын хөтөлбөр-Багшийн хөгжлийн алба