Санамж бичигт гарын үсэг зурав


ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдөр захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал доктор С.Чулуун нар Санамж бичигт гарын үсэг зурлаа. Монгол судлалын чиглэлээр сургалт-судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлэх, үр өгөөжийг сайжруулах зорилгоор ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнтэй эрдэмтэн, багш, докторант, магистрантуудын сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд татан оролцуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэхээр чиглэлээр энэхүү “Санамж бичиг”-ийг байгуулав.

Эрдэм шинжилгээ, инновацийн алба