Тамирчин оюутан Б.Нармандах


МУБИС-ийн авьяаслаг оюутан Б.Нармандахыг танилцуулъя. БоСС-ийн Сэтгэл судлалын 1-р ангийн оюутан Б.Нармандах нь 2018 оны Жудо бөхийн Залуучуудын УАШТ-нээс ХҮРЭЛ медаль хүртээд байгаа юм. Жудогийн спортын хамгийн залуу СПОРТЫН МАСТЕР тамирчин болж чадсан нь ирээдүйтэй тамирчин юм гэдгийг харуулж байна. Б.Нармандах 2015, 2017 онд Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээний аварга болж байсан бол, мөн 2015, 2017 оны Дэлхийн Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байсан залуу тамирчин юм. Тэрээр БЗД-ийн 33-р ЕБС-ийг төгссөн, 4-р ангиасаа энэ спортоор хичээллэж эхэлжээ. "Женко" клубт бэлтгэлээ базаадаг бөгөөд өөрийн сонгосон сэтгэл судлаач мэргэжлээр суралцаж байгаадаа их баярлаж, үргэлж тусалж дэмждэг багш нар, ангийн найзууддаа талархдагаа илэрхийлсэн юм. Ингээд оюутан Б.Нармандахдаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Т.Дуламрагчаа