МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


МУБИС-ИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Магистрын бүртгэл: /Өвлийн улирлын элсэлт/
 Элсэлтийн бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр http://burtgel.surgalt.mn  хаягаар бүртгэнэ.
 Магистрын хөтөлбөрийн өвлийн улирлын сургалтын бүртгэл 2018 оны 11 сарын 5 – аас 2018 оны 11 сарын 30 хүртэл явагдана.
 Суралцах хөтөлбөрөө сонгож шаардлагатай бичиг баримтаа гүйцэд оруулснаар таны бүртгэл баталгаажна.
 Эхний семестрийн хичээллэх хугацаа: 2018 оны 12-р сарын 17-оос 2019 оны 2-р  сарын 1.
 1 кредитийн төлбөр 86000 төгрөг
 Эхний семестрт 12 кредит судална
 Бүртгэл дууссаны дараа 12-р сарын 3-5-нд бүртгүүлсэн цахим хаягаар сургалтын талаарх мэдээллийг илгээнэ.
Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
 Бакалаврын  дипломын голч дүн 2,7-оос дээш тохиолдолд магистрын хөтөлбөрт шууд элсүүлнэ
 Элсэгч нь тухайн элсэх мэргэжлийн чиглэлээрээ бакаклаврын зэрэг хамгаалсан байна.
 Бүртгүүлэхдээ бүртгэлийн системийн анкетыг үнэн зөв бөглөж, дараах бичиг баримтуудын эх хувийг сканердаж, цахим хэлбэрээр хавсаргана.
• Цээж зураг / сүүлийн 3 сард авахуулсан/ 2 хувь
• Бакалаврын диплом, хавсралтын хамт
• Бүртгэлийн хураамжийн 30000 төгрөг төлсөн баримт  :  /ХААН банк 5031749242 код 19/       
 
Холбоо барих утасны дугаар: 311547  
 
МУБИС-ийн  Сургалтын хөтөлбөр-Багшийн хөгжлийн алба