Математикийн тэнхим номын дээжээс бэлэг барив


Эрдэмтэн багш нарын маань шинэ оны шинэ бүтээлүүд хэвлэгдэж эхэллээ. МБУС-ийн Математикийн тэнхимийн эрдэмтэн багш нар МАТЕМАТИК-12 номоо хэвлүүлэн мэргэжлийн ангийн оюутнууд болон математик сонирхдог уншигчид судлаачдынхаа гар дээр тавьлаа. МБУС-ийнхаа Номын сангийн өргөтгөлийн нээлтийн үеэр тэнхимийн эрхлэгч доктор, профессор Б.Сандагдорж энэхүү шинэ номын дээжээс номын сандаа бэлэг болгон барьсан юм. Математикийн тэнхимийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.

Т.Дуламрагчаа