МУБИС-ийн Ахмад багш, ажилтнуудын 2-р зөвлөлгөөн болов


МУБИС-ийн Ахмадын хороо  ахмад багш, ажилтнуудынхаа 2-р зөвлөлгөөнийг 2017 оны 2-р сарын 19-ны өдөр хичээлийн төв байрны 312 тоот зааланд амжилттай зохион байгуулж өндөрлүүлэв. Тус зөвлөлгөөнд МУБИС-ийн захирал Д.Мөнхжаргал, МУБИС-ийн Ахмадын хорооны дарга С.Жамц,  МАБНХ-ны тэргүүн Д.Амар, дэд захирал Л.Цэрэнсодном, ахмад багш МУ-ын Хөдөлмөрийн баатар Г.Хайдав нар болон МУБИС-ийн ахмадын хорооны тэргүүлэгч гишүүд, ахмад багш, ажилтнууд өргөнөөр хүрэлцэн ирж оролцов. Зөвлөлгөөнөөр МУБИС-ийн Ахмадын хорооноос өнгөрсөн 1  жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл хийж,  тус хорооноос зарласан болзолт уралдаануудад идэвхтэй оролцож шилдэгээр шалгарсан “Ахмадын зөвлөл”, “Тэргүүний бүтээлч  ахмад багш, ажилтан” нарт шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болсон юм. Тус зөвлөлгөөн нь сар шинийн баярын өмнөхөн болж байгаа тул ахмад багш, ажилтан нартаа МУБИС болон Бүрэлдэхүүний сургуулиудын захиргаанаас баяр хүргэж, гарын бэлэг гардуулж өглөө. Ахмад багш, ажилтны  2-р зөвлөлгөөнтэй холбогдуулан МУБИС-ийн Ахмадын хороо ахмад багш, ажилтан нарынхаа санал хүсэлтиийг хүлээн авч сонсон, санал бодлоо солилцов.

МУБИС-ийн Ахмад багш, ажилтны 2-р зөвлөлгөөний үеэр МУБИС-ийн Ахмадын хорооноос ахмад, багш ажилтнуудынхаа идэвх зүтгэл, санал санаачлагыг дэмжих, өрнүүлэх зорилгоор олон хэлбэрээр зохион байгуулсан болзолт уралдаанд шилдэгээр шалгарсан багш, хамт олноо шагнан урамшуулав. Үүнд:

МУБИС-ийн “Тэргүүний ахмадын зөвлөл”-өөр: 
1-р байрт: Ц.Оюун даргатай НХУС-ийн Ахмадын зөвлөл /700 000 төгрөг, өргөмжлөл/
2-р байрт: Ц.Ядамжав даргатай УБТС-ийн Ахмадын зөвлөл /500 000 төгрөг, өргөмжлөл/

Тусгай шагнал: П.Цэрэндондов даргатай БоСС-ийн Ахмадын зөвлөл /300 000 төгрөг, өргөмжлөл/

Тусгай шагнал: Г.Лхаахүү даргатай Багшийн сургуулийн Ахмадын зөвлөл /300 000 төгрөг, өргөмжлөл/

МУБИС-ийн “Тэргүүний бүтээлч ахмад багш, ажилтан”-аар:

1-р байрт: НХУС-ийн ахмад багш доктор (Sc.D), проф. Ц.Оюун /500 000 төгрөг, Дурсгалын цом, Өргөмжлөл/

2-р байрт: МБУС-ийн ахмад багш доктор, проф. Х.Мөнхбаяр /300 000 төгрөг, Дурсгалын цом, Өргөмжлөл/

3-р байрт: БоСС-ийн ахмад багш доктор, проф. Ц.Сумъяа /200 000 төгрөг, Дурсгалын цом, Өргөмжлөл/

Мөн тэргүүний багш, ажилтан шалгаруулах болзолт уралдаанд идэвхтэй оролцсон профессор С.Батхуяг /БоСС/, Д.Мөнхбаяр /УБТС/, Н.Цэдэвсүрэн /СӨБС/, Л.Жамц /БоСС/,  БоСС-ийн ахмад ажилтан П.Цээнэрпэлжээ нарыг  өргөмжлөл, мөнгөн шагналаар шагналаа. 

Тус зөвлөлгөөнд МАБНХ-ны тэргүүлэгч гишүүд урилгаар ирж оролцон тус холбооны тэргүүн МУГБ Д.Амар МУБИС-ийн Ахмадын хорооны дарга проф. С.Жамцыг  “Багшийн гавьяа” одонгоор шагнав.

Ингээд хамт олноо манлайлан шилдэгээр шалгарч өргөмжлөл мөнгөн шагнал болон одонгоор шагнагдсан бүтээлч, шилдэг ахмад эрдэмтэн профессор багш нартаа халуун баярыг хүргэж, тун удахгүй гарах сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.