Магиструуд дипломоо гардан авав


Энэ 2018-2019 оны хичээлийн жилийн 2-р улиралд МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн Магистрантурын хөтөлбөрт амжилттай суралцаж магистрын зэрэг хамгаалсан магиструудын дипломыг гардуулах ёслолын арга хэмжээ боллоо. Магистрантур төгсөгчдөд магистрын зэргийн дипломыг БоСС-ийн захирал доктор, дэд профессор Г.Цогзолмаа, Хөтөлбөрийн албаны дарга Д.Алтанзул, тэнхимийн эрхлэгч доктор дэд профессор Д.Наранчимэг, Б.Туяа, Цэндсүрэн нар гардуулан өгч, баяр хүргэн амжилт хүслээ. Энэ улиралд БоСС-ийн магистрантурыг Боловсролын удирдлага, Сэтгэлт судлал, Боловсрол судлал, Нийгмийн ажил, Сургалтын технологи зэрэг мэргэжлүүдээр нийт 90 орчим магистр төгсөж ийнхүү дипломоо гардан авлаа. Нийт төгсөгч магиструуддаа баяр хүргэж, ажил хөдөлмөр, цаашдын судалгаа шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.